Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно | News.MN

Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно

Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно

Уулзварыг чагталж түгжрэл үүсгэсэн жолооч нарт хариуцлага тооцно

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.2-д “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа, эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж заасан. Энэ бол бидний сайн мэдэх дүрэм. Өөрөө хэлбэл, хэдийгээр ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж авах уулзвар шингээлт муу, та нэмэгдэж ороход уулзвар чагтлагдах хэмжээнд байгаа тохиолдолд иргэнийг тухайн уулзвар руу орохыг хориглосон утга бүхий заалт юм. Үүнийг зөрчсөнөөр уулзвар дээрх түгжрэл дээд цэгтээ хүрдэг.

Харин энэ сарын 20-ноос эхлэн хяналтын камерын автомат системийг ашиглан уулзвар дээрх түгжрэлийг бууруулах ажил эхэлнэ. Жолооч нар зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход л асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ноогдуулах процесс явагдана гэсэн үг.

Гэхдээ 15.7-д заасанчлан Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилжээ. Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна. Энэ бол замын хөдөлгөөнд оролцогч та бүхний хувьд шинэ зүйл биш, харин дээрх дүрмийн заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж нь үүгээр эхэлж байна гэдгийг ойлгоцгох нь чухал хэмээн албаныхан тайлбарласан.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-16 64.119.24.132

Ийм зөрчлийг уг машины улсын дугаар, эзэнтэй нь олон нийтийн сүлжээгээр үзүүлж,
хариуцлага тооцож байх хэрэгтэй.

Avatar

иргэн 2019-05-16 202.9.42.167

Энэ хэрэгтэй зүйлд анхаарчээ гэхдээ хэрэгжүүлнэ гэсэн сэдвээр олон удаагийн давталттай телевизүүдийн бүх сувгаар мэдээлж байж хэрэгждэг гэдгийг манайхан орхиод байх юм,Ядаж сарын турш сурталчлах нь хэрэгжихэд дөхөм баймаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж