Асашёрюү Д.Дагвадорж сүмо тайлбарлахыг мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Асашёрюү Д.Дагвадорж сүмо тайлбарлахыг мөрөөддөг

Асашёрюү Д.Дагвадорж сүмо тайлбарлахыг мөрөөддөг

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн /Нацү башё/ эхлээд тав хонож байна. Энэ сарын тэмцээн Рэйва хэмээх шинэ эриний анхынх гэдгээрээ онцлог болж байгаагаас гадна түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан их аварга Хакүхо М.Даваажаргал, шинэхэн озэки 22 настай Такакэйшо нар өнжсөн нь улам л үлдсэн өдрүүдийн барилдаан улам анхаарлын төвд байсаар байна.

Сүмо бөхийн тэмцээнийг UBS телевиз онцгой эрхтэйгээр олон жил шууд дамжуулан хүргэж байгаа бөгөөд тайлбарлагч Д.Төмөрбаатар, Ш.Оюунбаатар нарын олон тайлбарлагчид олны танил болсон. Тэгвэл зодог тайлаад 10 жил болсон сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж сүмо тайлбарлах хүсэлтэйгээ өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Түүний хувьд Рэйва хэмээх шинэ эрин цагт болж буй башёг тайлбарлах хүслээ өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан илэрхийлжээ. Мэдээж аваргын тайлбарыг сонсох иргэд гарсаар байна. Мөн зарим үзэгч Асашёрюү Д.Дагвадоржийг зодог тайлснаа дараа сүмогийн тэмцээнийг үзэхээ болисон гэдгээ олон нийтэд мэдээлж байдаг. Ямартай ч сонин ихтэй тавдугаар сарын тэмцээн талдаа орох үед 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж өөрийн мөрөөдлөө хэлээд авлаа.

Токио хотод болж буй тавдугаар сарын тэмцээн шинэ эриний анхны тэмцээнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп түрүү бөхөд шагнал гардуулах арга хэмжээ болно зэрэг үйл явдлаар арвин болж байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж