Эрчүүд эмэгтэйчүүдэд зориулсан биеийн онцлогт тохируулсан дотуур хувцсыг худалдаалдаг. Тэгвэл Play Out нэртэй шинэ бренд хүйсийн ялгаагүй буюу эрэгтэй эмэгтэй хүмүүс өмсөж болох нэг загварын дотуур хувцас үйлдвэрлэж эхэлжээ.
Тэдний шинэ брендын зар сурталчилгаанд хөхний хорт хавдар тусан хөхөө авахуулсан бүсгүйчүүд тоглосон бүүр ч олны анхаарлыг татаад байна.
Тэд “хэдийгээр эмэгтэй хүн гэдгийг тодорхойлох гол эрхтэн бол хөх ч гэсэн хүнд өвчний дараа силикон шахуулж, хиймэл хөхтэй болохыг хүсээгүй. Өөрийн байгаа биендээ, эрүүл байгаадаа сэтгэл хангалуун байгаа” хэмээн ярьжээ.
Тэдний энэхүү өвөрмөц зар сурталчилгааны ачаар хүйсийн ялгаагүй дотуур хувцасны эрэлт улаэм нэмэгдсэн байна.
Т.БИЛГҮҮН