Хүн төрөлхтөн технологийн хөгжлийн өндөр түвшинд хүрч байна. үүнийгээ дагаад бүхий л зүйлс хувьсан өөрчлөгдөж, одооны бидний хэрэглэж буй зүйлс тэс өөр болон өөрчлөгдөх хандлагатай болжээ.
Бидний одоо амьдарч буй орон сууц, байшин барилга ч ирээдүйд улам бүр авсаархан, байгальд ээлтэй, энгийн болон өөрчлөгдөнө гэнэ.
Энэхүү санаанд тулгуурлан бидний ирээдүйд амьдрах гэрийн зураг төслийг гаргажээ. Энэ нь тун авсаархан хаашаа ч зөөвөрлөж, байрлуулж болдог давуу талтайн дээр нар болон салхины эрчим хүчийг ашиглан бүхий л цахилгааны хэрэгцээгээ хангадаг эко гэр юм байна.
Т.БИЛГҮҮН