Уулчин Ж.Бямбасүрэн жилийн өмнө Эверестид гарч байв

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Уулчин Ж.Бямбасүрэн жилийн өмнө Эверестид гарч байв

Уулчин Ж.Бямбасүрэн жилийн өмнө Эверестид гарч байв

Монголын уулчдаас дахин нэг уулчин Эверестийн оргилд гарлаа гэсэн мэдээлэл одоогоос яг жилийн өмнө /2017.05.16/ Непал улсаас ирж байсан билээ.

“Хайрхан аялагч” клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн дэлхийн ноён оргил болох Эверестид /8848м/ амжилттай авирсан юм.  Тэрбээр Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нарын амжилтыг үргэлжлүүлж Эверестийн оргилд гарлаа.

Ж.Бямбасүрэн Эверестэд авирсан Монголын долоо дахь уулчин болсон юм. Түүнээс өмнө Гавьяат тамирчин Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Г.Өсөхбаяр болон ОУХМ Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан нарын уулчид уулчин хүн бүрийн хүсэл мөрөөдөлд байдаг дэлхийн зулайд гарч мөрөө гаргасан юм.

Ж.Бямбасүрэн Эверестийн оргилийг эзэлсэн тэмдэглэлээ цувралаар бичиж байгаа билээ. Түүний тэмдэглэлээс хүргэж байна.

Үргэлжлэл 2
3-р отогт ирсэний дараа ахлах шерпа Мягмардорж (Mingma Dorchi) шерпа: "Одоо Эверестийн авиралт дууссан" гэдэг байгаа. Гэхдээ тоглож байгааг мэдсэн л дээ ккк.
Үргэлжлүүлж бичихийн өмнө шерпа гэдэг үгийг тайлбарлая. Непал олон үндэстэн ястангаас бүрдсэн 30 сая орчим хүн амтай, Непал хэл Энэтхэг хэлтэй 70 хувт ижил төстэй юм байна. Тэр олон үндэстэн ястаны нэг нь шерпа. Шерпа гэдэг нь нэг ястаны нэр. Шерпа нар түвд нэртэй байх нь элбэг мөн бурханы шашин шүтдэг ба тэдний зарим нь өөрийгөө Монгол хүн гэж хэлэх нь багагүй. Эверест-д анх хөл тавьсан Дэнзэн Норгой өөрийгөө Монгол гаралтай гэдэг нь тийм учиртай.

3-р отогт буцаж ирээд амраад 05/15 өглөө авиралтаа үргэлжлүүлэхээр боллоо. За яг энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй гэж бодлоо. 15-нд 3-р отгоос гарч явна гэдэг 16-нд оргилд гарна гэсэн үг байлаа. 16 гэдэг тоо миний хувьд зүгээр нэг тоо биш юм. 2012/09/16-нд Эльбрус (5642м), 2013/10/16 Килиманжаро (5895м), АТБ өвлийн Хүйтэн уул 2016/01/16 (4376м) оргилуудад тус тус гарсан байдаг. Тэгж тааруулаагүй юм шүү. Тэгээд таарчихсан байсан. Мөн миний утасны дугаар 16-р төгсдөг ккк.

14-ний өглөө хийснээ 15-ндаа давтаад авиралтаа 3-р отгоос эхэллээ. Ямар ч уулын бүс нутаг өглөө тэнгэр цэлмэг 11 цагийн үеээс үүл хөөрч бүрхэх нь элбэг байдаг. Үдээс хойш тэнгэр муудаж цас орох шуурах гэх мэт. Гэхдээ 15-ны өдөр тэгсэнгүй. Өдөржин цэлмэг нартай сайхан өдөр байлаа. Нартай байх нь надад сайн байсангүй. Авирч яваа миний хувьд халууцаж хөлс ихээр гарч, уух зүйлээ эрт дууссан нь хүндрэл учруулж эхэллээ. Мөн ядралт их мэдрэгдэж байлаа. Авиралтын замдаа Лхоце 4-р отог дайрч өнгөрдөг л дөө. Тэнд сууж нилээд амарч авлаа. Мөн шерпа нарыг гуйж тэр отгийнхноос ус олж авлаа бага зэрэг юм идлээ. Гэхдээ л хоолын зуршил муу хэвээрээ л байлаа. Ер нь овоо цэнэг авлаа шүү. Эверестийн 4-р отог хүртэл уг нь хол биш, ямар ч байсан отог хүрээд авна даа гэж бодож суулаа. Хэдийгээр овоо хүч орсон ч гэлээ 4-р отог хүртэл их сульдаж ядарч очсоноо нуух юу байхав. Оройн 6 цаг арай болоогүй байхад 4-р отогт хүрсэн дээ.

4-р отог (Souht col) (7903м) салхилдагаа алдартай газар. Хүчтэй салхилах үедээ хүн майхан бүгдийг хамаад явчихдаг гэнэ дээ. Аргагүй зүүнээс баруун нэвт, өмнө хойноо уултай, ёстой л салхи нэвтрүүлэх хоолой л гэсэн үг.

Намайг очход шерпа нар нэг майхан босгож амжсан дахиад нэгийг босгож байлаа. Орой болсон тул хэдийгээр цэлмэг ч гэсэн хүчтэй салхитай майхан босгоход амаргүй харагдана. Гадаа зогсож хүлээх хэрэгтэй болсон. Удалгүй майханаа барьж дуусаад дотор нь орох боломжтой болов. Шерпа гоймон чанаж өглөө хүчилж байгаад дуустал нь идлээ. Алхлах шерпа 9 цагт авиралт эхэлнэ л гэж байна.

Энэ хугацаанд хүчилтөрөгчөө зүүсэн хэвээр. Цүнхээ буулгах үедээ түр салгасан бас замдаа нэмээд 2-р заалт хүргэсэн байлаа. 2 өдөр, өдөр шөнөгүй хэрэглэсэн хүчилтөрөгч маань дуусаж байх шиг. Зарим шерпа хүчилтөрөгчөө авчихсан нааш цаашаа яваад байна. Надад авчихвал яах бол ухаа алдах гэвэл майханд хэвтэж байгаа хүн хажуугаас аваад зүүчих юм чинь гэж бодоод хүчилтөрөгчийн маскаа авчихлаа. Мэдэгдэх юм л алга. Хэсэг хугацаа өнгөрлөө зүгээр шүү. Мөн хэсэг хугацааны дараа бие засах хэрэгтэй болоод гарлаа. Бие засахдаа хүчилтөрөгчтэй гарна гэдэг жоохон төвөгтэй тул зүгээр гархаар шийдээд гутлаа өмсөж байтал алхлах шерпа хүчилтөрөгчөө гэж сануулж байна. Би зүгээрээ гэв. Мани эр надруу нэг сүрхий харсанаа толгой дохиж байна. Бодвол би зүгээр харагдсан юм байлгүй ккк.

9 цаг ч болж бид хувцас гутлаа өмсөөд бэлэн боллоо. Майхнаас гархад харанхуй болж, духандаа гэрэл зүүсэн авирагчид аль хэдийнэ цуваа болон авирч байгаа нь харагдлаа. Салхи тогтуун болж яарах сэтгэл төрж байна. Нэг л хоцорсон мэдрэмж ккк. Отгоос хөдлөх гэсээр байтал бараг 11 цаг дөхлөө. Миний хувьд бэлэн болоод хүлээж байсанг хэлэх хэрэгтэй. Надаас болоогүй ккк. Оройтож гарсаны уршигийг хожим мэдэрсэн шүү.

Уулчин Ж.Бямбасүрэн Эверестийн оргилийг эзэлсэн тэмдэглэлийг Byambasuren Bambi хуудсаас уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж