Монголын Анхны хүүхдийн суваг болох Dreambox телевизийн уран бүтээлчдийн 2 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа 4 дэх удаагийн тоглолт тун удахгүй болох гэж байгаа билээ.
Энэ удаагийн тоглолтоороо бид байгаль эхээ хайрлан хамгаалах үзлийг хүүхдүүдэд уриалах юм.Өөрсдийн амьдарч байгаа дэлхий, байгалийн сайхан цогцолсон газар нутаг, тэнд амьдарч байгаа олон ургамал, амьтны тухай хүүхдүүд тэр болгон сайн мэддэггүй. Тэгвэл энэхүү дуулалт жүжгээрээ бид говь нутгийн байгалийн онцлог болон тэнд ургадаг ургамал амьтдын хоорондын салшгүй уялдаа холбоог харуулах зорилготой. Тэр дундаа нэн ховордож байгаа улаан номонд бичигдсэн Мазаалай баавгайн тухай сонирхолтой түүхийг хүүхдүүдийн хайртай баатрууд болох Бонго, Можух, Мишээл 3 болон бусад амьтдаар дамжуулан хүргэх гэж байна.
Тоглолт 5-р сарын 30,31, 6-р сарын 01 өдрүүдэд 11:00, 14:00, 17:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тоглолтын танхимд зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн тоглолтоороо зөвхөн Монгол оронд минь маш цөөхөн тоогоор амьдарч байгаа (Улаан Номд Бүртгэгдсэн) говийн баавгай болох Мазаалайг хэрхэн ямар нөхцөлд амьдарч байгаа болон түүнийг хайрлаж хамгаалах талаарх түүхийг агуулсан хүүхдийн дуулалт драмын жүжгээ хүргэх гэж байна.