Сэтгүүлзүйгээр дамжуулан шинжлэх ухааныг хөгжүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Сэтгүүлзүйгээр дамжуулан шинжлэх ухааныг хөгжүүлэх боломжтой

Сэтгүүлзүйгээр дамжуулан шинжлэх ухааныг хөгжүүлэх боломжтой

Шинжлэх ухаан, технологийн санд "Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь" хэлэлцүүлэг боллоо. Дэлхий нийтээр шинжлэх ухааны сэтгүүлзүйд анхаарлаа хандуулах болсонтой адил манай улс ч бас энэ чиглэлд илүү анхаарч, цаашид хөгжүүлэх бодлого баримтлах ёстой болсныг эл хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Энэ талаар МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш М.Зулькафель “Сэтгүүлчид аливаа үйл явдлыг сенсацлах дуртай. Шинжлэх ухаанд тэгвэл энэ нь хориотой. Аливааг хэт уянгын хэлбэрт оруулж, үйл явдлыг дөвийлгөн бичдэггүй. АНУ, Герман зэрэг оронд шинжлэх ухааны сэтгүүлзүйгээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэж байна. Манай улс сэтгүүлч бэлтгэж буй 10 гаруй Их дээд сургууль оюутныг гуравдугаар дамжаанаас нь эхлэн тусгайлан бэлтгэх шаардлагатай байгаа юм. Одоогоор хэвлэл мэдээллийн байгууллагад шинжлэх ухааны чиглэлээр бичдэг сэтгүүлчид суурь мэдлэг нь дутагдаж байна. Суурь мэдлэгтэй хүмүүст бичих арга барил дутагддаг. Ийм асуудал үүсдэг. Нөгөө талаас сэтгүүлзүйн салбарт эрдэмтдийг ажиллуулах нь шинжлэх ухааны сэтгүүлзүйг хөгжүүлэх үндэс болно” гэлээ.

Шинжлэх ухааны сэтгүүлзүйд ихэвчлэн чөлөөт сэтгүүлчид ажилладаг байна. Тэд их нэр хүндтэй, өндөр цалинтай, маш ёс зүйтэй ажилладаг байна. Тухайлбал, BBC агентлаг нь шинжлэх ухаан-танин мэдэхүйн чиглэлээр хэд хэдэн сувагтай болсон бол алдарт National Geographic сэтгүүлийг хүн бүр андахгүй.

Шинжлэх ухааны сэтгүүлзүйг хөгжүүлснээр шинжлэх ухааны хэллэгийг  энгийн ойлгомжтой хэлбэрээр хүүхэд залууст танин мэдүүлэх чухал ач холбогдолтой юм. Тиймээс энэ чиглэлээр цаашид хүүхэд залуус руу хандсан олон үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай болохыг эрдэмтэд хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж