Их дүйчин өдрийг 30 саяар зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Их дүйчин өдрийг 30 саяар зохион байгуулна

Бурхан багшийн их дүйчин өдөр  зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиож байна. Эл өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриатайгаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төв хамтран зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс өнөөдөр /2019.05.16/ мэдээллээ.

Бурхан багшийн их дүйчин өдөр энэ сарын 18-нд буюу бямба гаригт Автомашингүй өдөр тохиож буйгаа онцлог аж. Энэ өдөр Сүхбаатарын талбайд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, бясалгалын флашмоб, бурхны шашны төвүүд болон сүсэгтэн олны баярын  жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөжээ.Энэ өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацсан хэмээн хүндэтгэдэг бөгөөд манай улс 1990 оноос хойш жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жилийн баярын үйл ажиллагаанд нийт 30 гаруй сая төгрөг зарцуулахаар болсон байна.

Их дүйчин өдрөөр бие сэтгэлийн нүглийг тэвчих буюу архи, тамхи, хэрүүл тэмцэл, амьтны амь таслах, махан хоол тэргүүтнээс татгалзаж цагаан хоол идэх, мацаг барих, эртлэн босч сүм хийдийг зорьж ном хуруулах, зул барих нь өлзийтэй аж. Гэхдээ энэ өдрийг зөвхөн бурхны шашны үйл ажиллагаа бус нийт монголчуудын өв соёл хэмээн дээдэлж, сүсэгтэн олон эв санаан дор нэгдэхийг хүслээ.

СҮСЭГТЭН ОЛНООРОО ЗУЛ БАРИХ, БУСДЫГ ХҮНДЛЭХ НЬ БИДНИЙ ӨВ СОЁЛ

МБШТ Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬД:

-Бид Монголын нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Гандантэгчинлэн хийдээс сүм хийдүүдээс 2040 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон байгаа. Энэ хүрээнд нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд ёс суртахууныг эрхэмлэе уриатай бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэхдээ зөвхөн Их дүйчин өдөр ч биш бүх л өдрүүдэд энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Ер нь улс орон бүр өөр, өөрсдийн үзэл онол, сургаал номлолд суурилсан өв соёл давамгай байдаг. Монголчуудын хувьд  шашны үйл ажиллагаагаар дамжуулан бидний өв соёл болон уламжлагдан ирсэн. Бичгийн эх сурвалж болон археологийн олдвороос харахад бурхны шашинд суурилсан биет өв соёл маш их бий. Мөн биет бус өвүүд ч олон. Бурхандаа тахил тавихаас эхлэн сүсэгтэн олноороо зул барих, бусдыг хүндлэх нь бидний өв соёл мөн. Монголчууд тахил өргөхдөө усыг эрхэмлэн өргөдөг. Ус  бол чандмань эрдэнийн нэг. Сэтгэл эд зайны хувьд буян хураах боломжтой. Үүнийг ойлгосон ард түмний соёлын өв нь нандин юм. Тиймээс бурхан багшийн их дүйчин өдрөөр соёлын биет болон биет бус өвийн томоохон үйл явдал тохиодог. Энэ соёлын арга хэмжээнд хүн бүр оролцох томоохон боломж нь бүрддэг юм. Залуусын хувьд бурхны шашны үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, төрийн бус байгууллагуудаас мэдээлэл авах боломжтой. Үүнээс гадна зарим хүмүүс бөө мөргөл болон бурхны шашныг ойлгохгүй эндүүрэх хандлага түгээмэл байна. Жишээ нь бурхан багшийн их дүйчин өдрөөр зарим бөө тэнгэртэй харьцах өдөр хэмээн үйл хийж, арга хэмжээ зохион байгуулж байна.Үнэхээр бөөгийн зан үйл гэж үзэж байгаа бол уг гарвал, суурийг нь судлах ёстой. Ийм үйл  бөө мөргөлд бурхан багшийн их дүйчин өдөр огт хамааралгүй.

                      “БУЯН ХУРААХ САР ЧЭЙЛЛЭНЖ”-ИЙГ ЭХЛҮҮЛЖЭЭ

Жавзандамба хутагт төв ТББ-ын менежер Д.ДАВААХИШИГ:

Бурхны шашинд хаврын сүүл сарын шинийн 15-наас зуны тэргүүн сарын шинийн 15-н хүртэлх хугацааг бумбатын сар буюу буян хийвэл 100 мянгаар арвижна гэж үздэг. Энэ үеэр уламжлалт бурхны шашныг сэргээн олон нийтэд буян хийхийг уриалж “буян хураах сар чэйллэнж”-ийг эхлүүлээ байна. Энэ хугацаанд буяныг цаглашгүй ихээр хураах боломжтой. Их дүйчин өдөр бол зөвхөн бурхан шашны үйл ажиллагаа биш. Энэ бол нийт монголчуудын өв соёл, монголчуудын баялаг юм.

Бурхан багийн их дүйчин өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна

МБШТ Гандантэгчэнлин хийд:

04:00-06:00 Их хөлгөний тэтгэн ариусгах нэг өдрийн бацаг санваар (Тэгчэн сожон) – Өмнөд Энэтхэгийн Сэра Жэ дацангийн лхаарамба Түвдэн Зопа, Идгаачойнзинлин дацанд

07:00-18:00 Бурхан багшийн чого хурах – Гандан дуганд

06:00-20:00 Тахилын үйл ажиллагаа – Жанрайсигийн талбайд

20:00-06:00 Бурхан багшийн маггаал хурах

Жанрайсигийн өмнөх талбайн ёслолын үйл ажиллагаа

10:00-10:05 Хөтлөгчид нээж үг хэлнэ. /МУСГЗ Г.Чулуунбат, МУГЖ Ж.Бямбаа/

10:05-10:10 МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын айлдвар

10:10-10:15 МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээ, соёл шашны бодлогын зөвлөх Ц.Хулан

10:15-10:20 Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээ

10:20-10:25 Зүүнхүрээ Дашчойлин хийдийн Хамба лам Ч.Дамбажавын мэндчилгээ

10:25-10:30 Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы мэндчилгээ

10:30-10:35 Мамба Дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржийн мэндчилгээ

10:35-10:40 Соёмбот туг залах ёслол

10:40-10:45 Бурхан багшийн лагшин шүтээн залах /Угтлагын хөгжим, сэмбэрэмтэй/

10:45-10:55 Мандал өргөх ёслол

10:55-11:00 Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбатын мэндчилгээ

11:00-11:05 Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяагийн мэндчилгээ

11:05-11:10 ШУА-ийн Түух, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууны мэндчилгээ

11:15-12:20 МУҮУИТ-ын хүндэтгэлийн тоглолт /Бүрэн бүрэлдхүүнээрээ/

12:20-12:30 Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа, лам хувраг, ТББ-ууд

12:30-12:50 “Ёс суртахуунаа эрхэмлэе” сургаал МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж С.Гантөмөр

12:50-13:50 Сүм хийд, ТББ-уудын танилцуулга

13:50-14:20 МБШТ Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацангийн гэсгүй, Л.Энэбиштогтох номын айлдвар

14:20-15:00 Хүндэтгэлийн жагсаалын бэлтгэл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж