Төрийн өмчийн хорооны удирдлагууд яг одоо сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн болон тулгамдсан асуудлаар тайлбар танилцуулга хийж байна.
Тавдугаар сарын 24-ны ням гаригт баруун гурван аймгаас бусад аймаг болон Улаанбаатар хот даяар гэрэл цахилгаан тасалдаж, улс оронд багагүй хэмжээний хохирол учирсан. ТӨХ-ноос хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 2,2 тэрбум төгрөг болсныг мэдээлж байна. Хамгийн их хохирол амссан газар бол Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр ажээ. Тус үйлдвэр тоггүйгээс болж 1,1 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Тэрхүү тог тасалдсан хэрэгт Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний захирал асан Ж.Равдандоржийг буруутай, түүний хийсэн санаатай үйлдэл хэмээн мэдээлж байсан ч ТӨХ-ноос “Энэ хэрэгт Ж.Равдандорж холбоогүй” гэсэн хариу өглөө. Түүнчлэн цахилгаан тасалдах болсон шалтгаан хийгээд учирсан хохирлыг нарийвчлан тогтоох ажлын хэсгийг Эрчим хүчний яамнаас гаргаад байгаа гэнэ.
Д.ЖАРГАЛ