Инчоны хурлын даргатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Инчоны хурлын даргатай уулзлаа

Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар өнөөдөр манай улсад зочилж буй БНСУ-ын Инчон хотын Иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгч Пак Чан Куг хүлээн авч уулзлаа. Ноён Пак Чан Ку өчигдөр Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагчдад бэлтгэлийн хувцас гардуулсан бөгөөд манай спортод багагүй анхаарал тавьдаг хүн юм.

Тиймээс өнөөдөр болсон уулзалтын үеэр түүнийг БТСГ-аас “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнахаар шийдсэнийг Ч.Наранбаатар дарга гардуулсан байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж