Францын Номин эрэгт дэлхийн кино урлагийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох Каннын кино наадам 72 дахь жмилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн Каннын кино наадмыг Мексик улсын найруулагч Алехандро Гонсалес Иньярритугаар ахлуулсан олон улсын найман шүүгч шүүх болно. Мөн найруулагч Жим Жармушийн "The Dead Don’t Die" нэртэй зомбитой аймшгийн кино уг наадмынг нээж байна. Киноны гол дүрийг бүтээсэн Тильда Суинтон, Адам Драйвер, Билл Мюррей, Клоуи Севиньи, Селена Гомес нар бусад зочдын хамт хамгийн түрүүнд улаан хивсээр алхжээ. 72 дах удаагийн Каннын кино наадам тавдугаар сарын 14-25 хооронд зохион байгуулагдана.




















Холбоотой мэдээ