Д.Гантулгын асуудлаар Цэц маргаан үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Д.Гантулгын асуудлаар Цэц маргаан үүсгэжээ

Д.Гантулгын асуудлаар Цэц маргаан үүсгэжээ

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаж өргөдөл, мэдээлэл гаргасан. Тэрээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тэрбээр  Үндсэн хуулийн 66 зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргасан талаараа тайлбарласан. Тэгвэл Үндсэн хуулийн цэц түүний гомдлын дагуу маргаан үүсгэсэн байна.  Үүний өмнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг хойшлуулж байсан юм.

Тэгэхээр энэ удаад Үндсэн хуулийн цэц Д.Ганхуягийн өргөдөл, мэдээллийг авч хэлэлцээд ямар шийдвэр гаргах нь улс төр сонирхогчдын сонирхлыг татаж байна. Хэрэв Үндсэн хуулийн цэц Д.Ганхуягийн гомдлыг хүлээж авбал, УИХ-ын экс гишүүн Д.Гантулга эргэн ирж мэдэх нь.  Д.Гантулга өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж