Хүүхдээ хаана амраах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хаана амраах вэ?

Энэ жил зуслангуудын дундаж үнэ 175 мянган төгрөг байна. Харин ихэнх зуслан ирэх сарын 4-нөөс бүртгэлээ хийж эхлэх талаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээлж байгаа. Зургадугаар сарын 4-ний өдрөөс Улаанбаатар чуулгын нэг давхарт авч эхлэхээр болжээ. Гэхдээ энэ жилийн хувьд халдварт өвчний тархалт их байгаа учраас эрүүл мэндийн үзлэгийг улам чангатгасан байна.

Тухайлбал:

  1. Өмнөх жилүүдэд иргэд бүртгэл хийлгэснийхээ дараа эрүүл мэндийн хуудсаа өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс иргэд хүүхдээ зусланд бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж авчрах хэрэгтэй гэдгийг санууллаа. Эрүүл мэндийн хуудсыг child.gov.mn  эндээс татаж аваарай.
  2. Эрүүл мэндийн хуудсыг хувийн эмнэлгүүдээр бөглүүлэхгүй. Заавал өөрийн оршин суугаа дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлэн, тамгуулах ёстой аж. Иргэдийн хувьд дүүргийн эмнэлэг оочертой гэх шалтгаанаар хувийн эмнэлгээр тамга даруулах явдал байдаг. Тэгвэл энэ жилээс зөвхөн дүүргийнхээ эмнэлгээр л бөглүүлэх шаардлагыг тавьж эхэлжээ.


Эрүүл мэндийн хуудсын загварыг харна уу.

 

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга,
2014оны 06 дугаар сарын    -ны өдрийн
…..тоот тушаалын хоёрдугаар хавсралт

Эрүүл мэндийн үзлэгийн хуудас

Овог……………………………
Нэр …………………………….
Нас………….Хүйс  эр/ эм  /зур/
Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар………………………
Гэрийн хаяг…………………………………………………………………..
                     ………………………………………………………………….  
Утас №……………………………
Сургуулийн  хаяг………………………………………………………………………
                             …………………………………………………………….

 

 

Үзлэг, шинжилгээний нэр

 

 

Сар өдөр

 

Онош

Гарын үсэг, дардас, тамга

1.

Дотор

 

 

 

2.

Арьс

 

 

 

 

3.

ДОХ, Бэлгийн замын   халдварт өвчин

/16-18 насны хүүхдүүдэд/

 

 

 

4.

Шээсний шинжилгээ

/шээсэнд ж/п үзэх/

 

 

 

5.

Цагаан хялгасан хорхой

 

 

 

6.

Сүрьеэгийн шинжилгээ /флюр зураг/

 

 

 

 

Эрүүл  мэндийн хувьд……… ……………………………….( тэнцэнэ/тэнцэхгүй)

Ерөнхий  эмчийн  гарын үсэг, дардас, тамга
                                               ……………………………….. ( ………………………)

2015 он …сар….өдөр

 

Зуслангийн эмчийн шийдвэр

Эрүүл мэндийн хувьд  …………………………………………(тэнцэнэ/тэнцэхгүй)
Зуслангийн эмчийн гарын үсэг, тамга………………………..(…………………….)

2015  он …сар….өдөр

 

Иргэд зуслангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын  www.child.gov.mn сайт руу орж, зуслан гэх холбоосоор авах боломжтой юм. Дээрх зүйлсийг бүрдүүлсэн бол та хүүхдээ зусланд амраахад бэлэн боллоо гэсэн үг юм. Дор хүснэгтэнд нийслэлийн харьяа зуслангуудын хаяг, холбогдох дугаарыг оруулав.


 

ЗУСЛАНГУУДЫН ХАЯГ БАЙРШИЛ

Нэр

Байршил

Захирлын нэр

/Утас/

 

Сүхбаатар дүүрэг

1.

Хараацай

СБД Хандгайт 35 км

Цагаанчанар

Бурмаа

99948476

99185581

2.

Янзага

СБД Хандгайт 26 км

Б.Барамсай

Б.Оюун

99112632

96092474

3

Хандгайт

 

СБД Хандгайтын ам 30 км

Н.Баярсайхан

Отгонтуул

99196224

244570

4

Сэлбэ

 

СБД Бэлхийн ам 26 км

Л.Сосорбурам

С.Санчир

 

99195018

99151793

99239140

5

Маргаашийн хөгжил

СБД Бэлхийн ам 26 км

Баттогтох

Батбуян

99107986

99991727

88117374

6

Ундраа

СБД Хандгайт 27 км

Н.Баясгалантөгөлдөр

Н.Тунгалаг

Б.Бадрал

99044236

99112054

99072318

Баянзүрх дүүрэг

7

Галакси

Гачуурт

Баянтөхмийн ам 28 км

Н.Даваахүү

Ц.Нямсүрэн

91916494

96566585

8

Сансар

Гачуурт 38 км

Мөнхжаргал

89108448

99178448

Хан-Уул дүүрэг

9

Хилчин

ХУД

ХЦУГазар

Ө.Чингис

Мөнхтуяа

95825485

89010521

Сонгино хайрхан

10

Нарс

СХД 18 км

Н.Туяасайхан

99096109

 

11

Найрамдал

СХД

Баянголын ам

Д.Оюунцэцэг

Отгонбат

М.Нарангэрэл

 

 

99915555

Налайх

12

Нарлаг

Налайх

Тэрэлж 60 км

Л.Дамдинсүрэн

99083378

13

Жавхлант

Налайх

Тэрэлж 67 км

Г.Гансүх

99096365

14

Өгөөмөр

Налайх

Тэрэлж 55 км

Баярсайхан

99117199

15

Солонго

Налайх

Тэрэлж 55 км

Н.Оюунгэрэл

88072347

16

Баянгол

Тэрэлжийн ам

Д.Бямбасүрэн

Т.Цэцэгмаа

91116048

96883528

Багануур

17

Тэмүүлэл

Багануур дүүрэг

Цогцолмаа

99789474

Төв аймаг

18

Цагаан нуга

Батсүмбэр Сөгнөгрийн ам 108 км

З.Ойдов

Баясгалан

Оюунбилэг

99163201

99030511

321066

91711221

19

Мөрөөдөл

Батсүмбэр сум

Л.Жагварал

99109113

20

Цоглог

Батсүмбэр сум 120 км

Баттуяа

88008870

21

Соёл

Батсүмбэр сум 119 км

Туяа

99060789

22

Чухаг

Аргалант сум 76 км

Б.Мөнхбаяр

99092034

23

Дэлгэр

Төв аймгийн Жаргалант сум 137км

Болд

99112169

24

Хайрын билэг

Төв аймаг эрдэнэ сум

Батжаргал

99148791

70130099

Сэлэнгэ

25

Шонхор

Түнхэл тосгон 120 км

Н.Наранцацрал

Т.Мөнх-Од

99036028

99665586

26

Нарны хотхон

Үнэгт өртөө

Чулуунбаатар

Эрдэнэцэцэг

98984576

99854774

 

 


 

“Найрамдал” зуслан 120-199 мянган төгрөгийн үнэтэй

Иргэдийн хувьд “Найрамдал” зуслангийн захиалгын хуваарь тодорхойгүй, баячуудын хүүхдүүдийг л авдаг гэх яриа бий. Тэгвэл энэ талаар тус төвийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Нарангэрэлээс тодрууллаа.

-Зуслангуудын оргил үеийг  гуравдугаар ээлжээс хойшхи үе гэж ярьдаг. Гэтэл танай зуслангийн энэ үеийг хувийн дунд сургуулийн хүүхдүүдэд аваад өгчихдөг гэх яриа байна. Энэ талаар тодруулъя?

-Хувийн дунд сургуулиуд сургалт явуулахаар манай зусланд захиалга өгдөг. Гэхдээ ихэнхдээ зунаас бусад үед ийм захиалга өгдөг. Зуны улиралд иргэдээс онлайнаар бүртгэлээ авсаар ирсэн.

-“Найрамдал” зуслангийн хувьд бүртгэлийн мэдээлэл нь тодорхойгүй байдаг гэх эцэг эхчүүд багагүй байдаг?

-Онлайнаар захиалгаа авдаг гэдгийг эцэг эхчүүдэд хэлмээр байна. www.nairamdal.mn сайтад орж тухайн явахыг хүссэн ээлж эхлэхээс хоёр сарын өмнө бүртгүүлэх хэрэгтэй. Иргэдийн хувьд ихэнхдээ цагийг нь тулгаж бүртгүүлэх хүсэлт гаргадаг. Амрагч их учраас хоёр сарын өмнө бүх бүртгэлээ аваад бэлэн болгодог.

-Хоёр сарын өмнө бүртгүүлнэ гэхээр одоо оройтсон гэсэн үг үү?

-Энэ жилийн хувьд нэгдүгээр ээлжээс бусад үеийн амрагчид дүүрсэн. Нэгдүгээр ээлжинд захиалга өгөх бол манай сайтаар ороод бүртгүүлж болно. Мөн онлайнаар захиалга өгсөн иргэдийн эрхийн бичгийг Монголын хүүхдийн ордонд ажлын цагаар олгож байгаа гэдгийг хэлье.

“Найрамдал” зуслангийн хувьд www.nairamdal.mn сайтаар орж хоёр сарын өмнө бүртгүүлдэг байна. Тус зуслангийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Нарангэрэлийн хэлж буйгаар энэ зуны хувьд нэгдүгээр ээлжинд л хэдхэн хүүхдийн захиалга авах юм байна. Хоёр сарын өмнө онлайнаар амрагчдынхаа бүртгэлийг аваад нэгдүгээр ээлжээс бусад нь дууссан гэв. Нэгдүгээр ээлжинд явах хүсэлтэй хүүхэд байвал http://www.nairamdal.mn/nairamdal_new/order.php холбоосоор яаралтай бүртгүүлэх хэрэгтэй аж.  Харин онлайнаар хоёр сарын өмнө бүртгүүлсэн хүүхдүүдийн эрхийн бичгийг даваа гарагаас эхлэн Монголын хүүхдийн ордонд 09.30 -17.00 цагийн хооронд тарааж эхэлжээ. Тодруулбал онлайнаар захиалга өгсөн хүүхдүүдийн эрхийн бичгийг дор харагдаж буй хуваариар олгож байгаа юм. 

  • 5-Р САР –  20, 21, 22, 25, 26, 28 -ны өдрүүдэд
  • 6-Р САР –  02, 04, 05, 09, 10, 11, 15, 17, 18, 22, 23, 25, 26, 29, 30 -ны өдрүүдэд
  • 7-Р САР – 02, 03, 06, 07, 08, 16, 17, 20, 21, 22, 23, 27, 28, 29 -ны өдрүүдэд
  • 8-Р САР – 03, 04, 05, 06, 07-ны өдрүүдэд тус тус тараана.

“Найрамдал” зуслангийн үнийн мэдээллийг хүргэе.

1-Р ЭЭЛЖ

Хугацаа: 2015-06-03: 2015-06-08
Нас: 7-10
Үнэ: 124,500₮

2-Р ЭЭЛЖ

Хугацаа: 2015-06-08: 2015-06-15
Нас: 8-12
Үнэ: 171,500 ₮

3-Р ЭЭЛЖ

Хугацаа: 2015-06-16: 2015-06-23
Нас: 10-14
Үнэ: 178,500₮

4-Р ЭЭЛЖ

Хугацаа: 2015-06-24: 2015-07-01
Нас: 12-16
Үнэ: 185,500₮

5-Р ЭЭЛЖ

Хугацаа: 2015-07-01: 2015-07-10
Нас: 10-16
Үнэ: 245,000₮

6-Р ЭЭЛЖ

Хугацаа: 2015-07-15: 2015-07-25
Нас: 12-17
Үнэ: 284,500₮

7-Р ЭЭЛЖ

Хугацаа: 2015-07-25: 2015-08-01
Нас: 12-17
Үнэ: 210,000₮

8-Р ЭЭЛЖ

Хугацаа: 2015-08-02: 2015-08-12
Нас: 14-18
Үнэ: 279,500₮

9-Р ЭЭЛЖ

Хугацаа: 2015-08-13: 2015-08-20
Нас: 16-18
Үнэ: 199,500₮

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж