Энэ жил зуслангуудын дундаж үнэ 175 мянган төгрөг байна. Харин ихэнх зуслан ирэх сарын 4-нөөс бүртгэлээ хийж эхлэх талаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээлж байгаа. Зургадугаар сарын 4-ний өдрөөс Улаанбаатар чуулгын нэг давхарт авч эхлэхээр болжээ. Гэхдээ энэ жилийн хувьд халдварт өвчний тархалт их байгаа учраас эрүүл мэндийн үзлэгийг улам чангатгасан байна.
Тухайлбал:
- Өмнөх жилүүдэд иргэд бүртгэл хийлгэснийхээ дараа эрүүл мэндийн хуудсаа өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс иргэд хүүхдээ зусланд бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж авчрах хэрэгтэй гэдгийг санууллаа. Эрүүл мэндийн хуудсыг child.gov.mn эндээс татаж аваарай.
- Эрүүл мэндийн хуудсыг хувийн эмнэлгүүдээр бөглүүлэхгүй. Заавал өөрийн оршин суугаа дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлэн, тамгуулах ёстой аж. Иргэдийн хувьд дүүргийн эмнэлэг оочертой гэх шалтгаанаар хувийн эмнэлгээр тамга даруулах явдал байдаг. Тэгвэл энэ жилээс зөвхөн дүүргийнхээ эмнэлгээр л бөглүүлэх шаардлагыг тавьж эхэлжээ.
Эрүүл мэндийн хуудсын загварыг харна уу.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга,
2014оны 06 дугаар сарын -ны өдрийн
…..тоот тушаалын хоёрдугаар хавсралт
Эрүүл мэндийн үзлэгийн хуудас
Овог……………………………
Нэр …………………………….
Нас………….Хүйс эр/ эм /зур/
Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний дугаар………………………
Гэрийн хаяг…………………………………………………………………..
………………………………………………………………….
Утас №……………………………
Сургуулийн хаяг………………………………………………………………………
…………………………………………………………….
№ |
Үзлэг, шинжилгээний нэр
|
Сар өдөр |
Онош | Гарын үсэг, дардас, тамга |
1. | Дотор |
|
|
|
2. | Арьс |
|
|
|
3. | ДОХ, Бэлгийн замын халдварт өвчин /16-18 насны хүүхдүүдэд/ |
|
|
|
4. | Шээсний шинжилгээ /шээсэнд ж/п үзэх/ |
|
|
|
5. | Цагаан хялгасан хорхой |
|
|
|
6. | Сүрьеэгийн шинжилгээ /флюр зураг/ |
|
|
|
Эрүүл мэндийн хувьд……… ……………………………….( тэнцэнэ/тэнцэхгүй)
Ерөнхий эмчийн гарын үсэг, дардас, тамга
……………………………….. ( ………………………)
2015 он …сар….өдөр
Зуслангийн эмчийн шийдвэр
Эрүүл мэндийн хувьд …………………………………………(тэнцэнэ/тэнцэхгүй)
Зуслангийн эмчийн гарын үсэг, тамга………………………..(…………………….)
2015 он …сар….өдөр
Иргэд зуслангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын www.child.gov.mn сайт руу орж, зуслан гэх холбоосоор авах боломжтой юм. Дээрх зүйлсийг бүрдүүлсэн бол та хүүхдээ зусланд амраахад бэлэн боллоо гэсэн үг юм. Дор хүснэгтэнд нийслэлийн харьяа зуслангуудын хаяг, холбогдох дугаарыг оруулав.
ЗУСЛАНГУУДЫН ХАЯГ БАЙРШИЛ
№ | Нэр | Байршил | Захирлын нэр | /Утас/
| |||
Сүхбаатар дүүрэг | |||||||
1. | Хараацай | СБД Хандгайт 35 км | Цагаанчанар Бурмаа | 99948476 99185581 | |||
2. | Янзага | СБД Хандгайт 26 км | Б.Барамсай Б.Оюун | 99112632 96092474 | |||
3 | Хандгайт
| СБД Хандгайтын ам 30 км | Н.Баярсайхан Отгонтуул | 99196224 244570 | |||
4 | Сэлбэ
| СБД Бэлхийн ам 26 км | Л.Сосорбурам С.Санчир
| 99195018 99151793 99239140 | |||
5 | Маргаашийн хөгжил | СБД Бэлхийн ам 26 км | Баттогтох Батбуян | 99107986 99991727 88117374 | |||
6 | Ундраа | СБД Хандгайт 27 км | Н.Баясгалантөгөлдөр Н.Тунгалаг Б.Бадрал | 99044236 99112054 99072318 | |||
Баянзүрх дүүрэг | |||||||
7 | Галакси | Гачуурт Баянтөхмийн ам 28 км | Н.Даваахүү Ц.Нямсүрэн | 91916494 96566585 | |||
8 | Сансар | Гачуурт 38 км | Мөнхжаргал | 89108448 99178448 | |||
Хан-Уул дүүрэг | |||||||
9 | Хилчин | ХУД ХЦУГазар | Ө.Чингис Мөнхтуяа | 95825485 89010521 | |||
Сонгино хайрхан | |||||||
10 | Нарс | СХД 18 км | Н.Туяасайхан | 99096109
| |||
11 | Найрамдал | СХД Баянголын ам | Д.Оюунцэцэг Отгонбат М.Нарангэрэл |
99915555 | |||
Налайх | |||||||
12 | Нарлаг | Налайх Тэрэлж 60 км | Л.Дамдинсүрэн | 99083378 | |||
13 | Жавхлант | Налайх Тэрэлж 67 км | Г.Гансүх | 99096365 | |||
14 | Өгөөмөр | Налайх Тэрэлж 55 км | Баярсайхан | 99117199 | |||
15 | Солонго | Налайх Тэрэлж 55 км | Н.Оюунгэрэл | 88072347 | |||
16 | Баянгол | Тэрэлжийн ам | Д.Бямбасүрэн Т.Цэцэгмаа | 91116048 96883528 | |||
Багануур | |||||||
17 | Тэмүүлэл | Багануур дүүрэг | Цогцолмаа | 99789474 | |||
Төв аймаг | |||||||
18 | Цагаан нуга | Батсүмбэр Сөгнөгрийн ам 108 км | З.Ойдов Баясгалан Оюунбилэг | 99163201 99030511 321066 91711221 | |||
19 | Мөрөөдөл | Батсүмбэр сум | Л.Жагварал | 99109113 | |||
20 | Цоглог | Батсүмбэр сум 120 км | Баттуяа | 88008870 | |||
21 | Соёл | Батсүмбэр сум 119 км | Туяа | 99060789 | |||
22 | Чухаг | Аргалант сум 76 км | Б.Мөнхбаяр | 99092034 | |||
23 | Дэлгэр | Төв аймгийн Жаргалант сум 137км | Болд | 99112169 | |||
24 | Хайрын билэг | Төв аймаг эрдэнэ сум | Батжаргал | 99148791 70130099 | |||
Сэлэнгэ | |||||||
25 | Шонхор | Түнхэл тосгон 120 км | Н.Наранцацрал Т.Мөнх-Од | 99036028 99665586 | |||
26 | Нарны хотхон | Үнэгт өртөө | Чулуунбаатар Эрдэнэцэцэг | 98984576 99854774
|
“Найрамдал” зуслан 120-199 мянган төгрөгийн үнэтэй
Иргэдийн хувьд “Найрамдал” зуслангийн захиалгын хуваарь тодорхойгүй, баячуудын хүүхдүүдийг л авдаг гэх яриа бий. Тэгвэл энэ талаар тус төвийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Нарангэрэлээс тодрууллаа.
-Зуслангуудын оргил үеийг гуравдугаар ээлжээс хойшхи үе гэж ярьдаг. Гэтэл танай зуслангийн энэ үеийг хувийн дунд сургуулийн хүүхдүүдэд аваад өгчихдөг гэх яриа байна. Энэ талаар тодруулъя?
-Хувийн дунд сургуулиуд сургалт явуулахаар манай зусланд захиалга өгдөг. Гэхдээ ихэнхдээ зунаас бусад үед ийм захиалга өгдөг. Зуны улиралд иргэдээс онлайнаар бүртгэлээ авсаар ирсэн.
-“Найрамдал” зуслангийн хувьд бүртгэлийн мэдээлэл нь тодорхойгүй байдаг гэх эцэг эхчүүд багагүй байдаг?
-Онлайнаар захиалгаа авдаг гэдгийг эцэг эхчүүдэд хэлмээр байна. www.nairamdal.mn сайтад орж тухайн явахыг хүссэн ээлж эхлэхээс хоёр сарын өмнө бүртгүүлэх хэрэгтэй. Иргэдийн хувьд ихэнхдээ цагийг нь тулгаж бүртгүүлэх хүсэлт гаргадаг. Амрагч их учраас хоёр сарын өмнө бүх бүртгэлээ аваад бэлэн болгодог.
-Хоёр сарын өмнө бүртгүүлнэ гэхээр одоо оройтсон гэсэн үг үү?
-Энэ жилийн хувьд нэгдүгээр ээлжээс бусад үеийн амрагчид дүүрсэн. Нэгдүгээр ээлжинд захиалга өгөх бол манай сайтаар ороод бүртгүүлж болно. Мөн онлайнаар захиалга өгсөн иргэдийн эрхийн бичгийг Монголын хүүхдийн ордонд ажлын цагаар олгож байгаа гэдгийг хэлье.
“Найрамдал” зуслангийн хувьд www.nairamdal.mn сайтаар орж хоёр сарын өмнө бүртгүүлдэг байна. Тус зуслангийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Нарангэрэлийн хэлж буйгаар энэ зуны хувьд нэгдүгээр ээлжинд л хэдхэн хүүхдийн захиалга авах юм байна. Хоёр сарын өмнө онлайнаар амрагчдынхаа бүртгэлийг аваад нэгдүгээр ээлжээс бусад нь дууссан гэв. Нэгдүгээр ээлжинд явах хүсэлтэй хүүхэд байвал http://www.nairamdal.mn/nairamdal_new/order.php холбоосоор яаралтай бүртгүүлэх хэрэгтэй аж. Харин онлайнаар хоёр сарын өмнө бүртгүүлсэн хүүхдүүдийн эрхийн бичгийг даваа гарагаас эхлэн Монголын хүүхдийн ордонд 09.30 -17.00 цагийн хооронд тарааж эхэлжээ. Тодруулбал онлайнаар захиалга өгсөн хүүхдүүдийн эрхийн бичгийг дор харагдаж буй хуваариар олгож байгаа юм.
- 5-Р САР – 20, 21, 22, 25, 26, 28 -ны өдрүүдэд
- 6-Р САР – 02, 04, 05, 09, 10, 11, 15, 17, 18, 22, 23, 25, 26, 29, 30 -ны өдрүүдэд
- 7-Р САР – 02, 03, 06, 07, 08, 16, 17, 20, 21, 22, 23, 27, 28, 29 -ны өдрүүдэд
- 8-Р САР – 03, 04, 05, 06, 07-ны өдрүүдэд тус тус тараана.
“Найрамдал” зуслангийн үнийн мэдээллийг хүргэе.
1-Р ЭЭЛЖ
Хугацаа: 2015-06-03: 2015-06-08
Нас: 7-10
Үнэ: 124,500₮
2-Р ЭЭЛЖ
Хугацаа: 2015-06-08: 2015-06-15
Нас: 8-12
Үнэ: 171,500 ₮
3-Р ЭЭЛЖ
Хугацаа: 2015-06-16: 2015-06-23
Нас: 10-14
Үнэ: 178,500₮
4-Р ЭЭЛЖ
Хугацаа: 2015-06-24: 2015-07-01
Нас: 12-16
Үнэ: 185,500₮
5-Р ЭЭЛЖ
Хугацаа: 2015-07-01: 2015-07-10
Нас: 10-16
Үнэ: 245,000₮
6-Р ЭЭЛЖ
Хугацаа: 2015-07-15: 2015-07-25
Нас: 12-17
Үнэ: 284,500₮
7-Р ЭЭЛЖ
Хугацаа: 2015-07-25: 2015-08-01
Нас: 12-17
Үнэ: 210,000₮
8-Р ЭЭЛЖ
Хугацаа: 2015-08-02: 2015-08-12
Нас: 14-18
Үнэ: 279,500₮
9-Р ЭЭЛЖ
Хугацаа: 2015-08-13: 2015-08-20
Нас: 16-18
Үнэ: 199,500₮
Б.ЗАЯА