Хятадад зохиогчийн эрх зөрчигдсөн монгол дуунуудын зөрчлийг арилгана

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Хятадад зохиогчийн эрх зөрчигдсөн монгол дуунуудын зөрчлийг арилгана

Хятадад зохиогчийн эрх зөрчигдсөн монгол дуунуудын зөрчлийг арилгана

Монгол Улсын оюуны өмчийн газраас энэ долоо хоногийн зохиогчийн өдөр болгон зарлаж байна. Энэ хүрээнд “Монгол-ОХУ-БНХАУ-БНСУ” зохиогчийн эрхийн байгууллагуудын дөрвөн талт уулзалтыг зохион байгуулсан билээ.

Өнөөдрөөс эхлэн “Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах нь” үндэсний семинарыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны хурлан танхимд зохион байгуулж байна.

Зохиогчийн эрхийн өдрүүдээр хамгийн их яригдаж байгаа асуудал бол урд хөршид Монголын уран бүтээлчдийн дуу хууль бусаар цацагдаж, зарим дууг хятад хүн зохиосон гэж олон нийтэд хүрсээр байгаа билээ. Хятад улсын Оюуны өмчийн газрын албаныхан манай уран бүтээлчидтэй зохиогчийн эрхийн зөрчлийг арилгах талаар ярилцжээ. Энэ хүрээнд “Улаанбаатарын үдэш”, “Үгүйлэн санана” дуунууд Хятад улсад зохиогчийн эрх ноцтой зөрчсөнд арга хэмжээ авч өгнө гэсэн байна.

“Монголын уран бүтээлчдийн олон бүтээл гадаадын оронд хууль бусаар борлуулагдаж байна. Хятадад “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбаатарын “Үгүйлэн санана”, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Улаанбаатарын үдэш” дууны /үгийг П.Сандуйжав/зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Эдгээр дууг Хятадад болсон том шоун дээр хятад хүн зохиосон байдлаар дуулсан. Зохиогчийн эрх ноцтой зөрчсөн энэ асуудал 2015 оноос хойш яригдаж байна. Мөн Монголын уран бүтээлчдийн бүтээлийг гадаадын оронд караокед дуулж, гар утсанд төлбөртэйгээр татагдсаар байна. Дээрх хоёр дуунаас гадна олон дууг хууль бусаар ашиглаж байгаа гомдол гарсаар байгаа. Тиймээс бид энэ талаар Хятадаас ирсэн төлөөлөгчтэй ярилцаж, шийдэлд хүрнэ гэж итгэж байгаа” гэж Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэн хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж