Бакс эхний тоглолтонд ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Бакс эхний тоглолтонд ялалт байгуулав

Бакс эхний тоглолтонд ялалт байгуулав

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны плэй-оффын хагас шигшээ буюу бүсийн аваргын төлөөх тоглолт үргэлжилж байна. Өнөө өглөө Дорнод бүсийн Милоуки Бакс болон Торонто Рэпторс багуудын цувралын эхний тоглолт явагдав. Тоглолт Милоуки Бакс багийн талбайд болж талбайн эзэд 108-100 харьцаагаар өрсөлдөгч Торонтог хожсон байна. Милоуки Бакс багаас 5 тоглогч 10-с дээш оноо авсан бөгөөд төвийн тоглогч Б.Лопез 29 оноо, 11 оноо авч багаа тэргүүлсэн бол Яннис 24 оноо, 14 самбар, К.Мидлетон 11 оноо, 11 самбар, Н.Миротич 13 оноо авчээ. Сэлгээнээс М.Брогдан 15 оноо авчээ. Харин тэдний өрсөлдөгч Торонтогоос К.Леонард 31, К.Лаури 30 оноо, П.Сиакам 15 оноо авсан ч хожид авах хэмжээнд хангалттай байсангүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж