Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Индрийн хэнээрхэл

Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн барьсан. Уг төсөлд гишүүд индэр дээрээс үг хэлдэг болох тухай асуудлыг тусгажээ.  Тодруулбал,  "УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх" гэсэн заалт төсөлд суулгаж өгч байгаа аж.  УИХ-ын гишүүд индэр дээр гараад үг хэлснээр Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд байгаа бүх асуудал шийдэгдчихгүй. УИХ-ын хариуцлага ч нэмэгдэхгүй. Тэгэхээр гишүүд хэлсэн үгэндээ  "эзэн" байхын тулд индэр дээрээс заавал үг хэлдэг болох нь.

Өнгөрсөн жил УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж, жагсаалын индэр дээрээс олон удаа үг хэлсэн Х.Нямбаатарт үүнээс өөр сайхан санаа олдсонгүй юу эсвэл  индрийн хэнээ туссан уу. Ямартай ч түүний төсөл батлагдвал УИХ-ын гишүүд үг хэлэх гэж индэр дээрээ дугаарлах бололтой. Сүрьеэ, хавдар, гэмт хэрэг, ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт гээд олон асуудал байхад ийм хууль санаачлаад явж байгаа МАН-ын гишүүд энэ мэт жижигхэн асуудлыг хуульчлаад явж байгаадаа ичдэггүй юм байх даа.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж