Монголын Их дээд сургуулиудын консерциумаас санаачлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам хамтран өнөөдөр 14.00 цагт “Оюутны хавар” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгт Монголын 47 их, дээд сургууль оролцож, ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдөд үйл ажиллагаагаа танилцуулж, мэргэжлээ сонгоход нь зөвлөгөө өгөх юм байна. Мөн их, дээд сургууль төгсч байгаа оюутнуудын хувьд ажлаа сонгох боломжийг олгох аж. Дээрх арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн хэлтсүүд ажиллаж, ажлын байр санал болгох юм байна.
Г.ХОРОЛ