Америк тамирчны “нисэлт”

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Америк тамирчны “нисэлт”

Америк тамирчны “нисэлт”

АНУ-ын Фэйэтвилл хотод болсон “SEC Outdoor track and field championships” тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтэд Инфинит Такер хэмээх залуу түрүүлжээ. Тэрбээр уралдааны төгсгөлд багийн анд Р.Грантад гүйцэгдэх дөхсөн ч 10 метрийн өмнөөс "үсрэлт" хийн тун өвөрмөц аргаар барианы шугмыг түрүүлж давж чадсан байна. Түүний энэхүү гэнэтийн үйлдэл энэ долоо хоногт интернэтэд тарж, 21 настай И.Такерын уралдааны бичлэгийг олон сая хүн үзээд байна. Мөн ESPN-ийн хамгийн алдартай “Өдрийн шилдэг 10 мөч” нэвтрүүлэгийн нэгдүгээрт бичигджээ. Уг уралдаан тавдугаар сарын 11-ий өдөр болсон ч сүүлийн өдрүүдэд бичлэгийг үзэх үзэгчдийн тоо эрс нэмэгджээ.

И.Такер энэ тэмцээнд түрүүлэхийг их хүсэж байсан бөгөөд сүүлийн мөчид ээжийгээ хараад тэврэхийг хүссэн гэдгээ сэтгүүлчдэд хэлжээ. Түүний хувьд 2017 онд энэ зайдаа хоёрдугаар байрт орж байсан бөгөөд энэ удаа түрүүлэхийг зорилго болгож, барианы төгсгөлд “нисэлт” хийх шийдвэрийг гаргасан нь амжилттай болсон байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж