Английн “Манчестер Юнайтед”-ын ахлагч Уэйн Руни энэ зун ганц хоёр шинэ тоглогч авсан байхад ирэх улирлын аваргын төлөө өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлжээ.
“Бид аваргын төлөөх өрсөлдөөнд ойрхон байна. Улирлын эхний 10 тоглолтын дараагаар бид 13 оноотой явсан. Хэрвээ үлдсэн тойргуудад авсан оноог тооцвол аварга болсон багтай адилхан оноо цуглуулсан байх. Тэгэхээр бид аварга болоход ойрхон байсанд эргэлзэх зүйл алга. Та бүхэн манай багийн тоглолтоос өрсөлдөгчөө давамгайлж, бөмбөг эзэмшилтээр илүүрхэж байгааг харсан. Одоо гаргасан гоолын боломжуудаа л ашиглах хэрэгтэй байна.
Хэрвээ би “Челси”-тэй тоглоход зүүн хөлөөр цохьсон тэр бөмбөгөө гоол болгочихсон бол тоглолт өөрөөр эргэх байсан. Тэд шахалтад орж, биднээс тасарсан онооны зөрүүгээ алдах боломж ч байсан. Манай багийнхан, би өөрөө бас дасгалжуулагч маань аварга болоход ойрхон тоглолт үзүүлсэн гэдэгтээ итгэлтэй байгаа. Энэ зун ганц хоёр шинэ тоглогч авсан байхад бидэнд аварга болох найдлага улам ихэснэ” гэж Руни ярьжээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn