Фото: Dabiq
“Исламын улс” бүлэглэлийн талд байлдаж байсан герман ихрүүд Иракт өөрсдийгөө дэлбэлсэн тухай дайчдын Dabiq сэтгүүлд бичжээ.
Багдадаас баруун хойд зүгт байрлах Иракийн цэргийн баазад исламын дайчид довтолсон дөрөвдүгээр сард тэд амиа золиосолжээ. Сэтгүүлд бичсэнээр, ихрүүдийн нэг Абу Мушаб аль-Альмани (Abu Mus’ab al-Almani) баазад тэсрэх төхөөрөмжтэй машинаар довтлон дэлбэрч, командын цэгийг нь устгасан байв.
Үүний дараа дайчид амиа золиослогч нарын хоёр довтолгоог хийгээд баазыг гол хүчээрээ дайрчээ. Довтолгооны явцад дайчид засгийн газрын хэдэн арван цэргийнхнийг устган хоёр хуягт зэргийн зэр зэвсгийг олзолжээ.
Dabiq сэтгүүлд өгүүлснээр амиа золиослохоос хэдэн жилийн өмнө аль-Альмани Афганистанд “загалмайтнуудын талд” тулалдаж байсан гэнэ. “Аллах түүнийг сонгон, хорлолоос чөлөөлж, сайныг өгч буянт хэргийн төлөө цусаа урсгасан дайчин болгон өөрийгөө дагууллаа” гэж жихадистууд бичсэн байв. Мөн ихрүүдийн өөр нэг нь амиа золиослогчийн довтолгоон хийн амь үрэгдсэн гэж сэтгүүл бичжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьер мэдэгдэхдээ, 650 орчим германчууд исламчуудын талд байлдахаар Ирак, Сирид очсон гэж хэлсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР