
Гурав хоногийн чуулганд дэлхийн 120 үлгэр домгийн өвлийн өвгөд эхнэр эльф нарынхаа хамт ирцгээсэн байна. Энэ жилийн Санта-Клаусийн наадамд Молдаваас өвлийн өвгөн нь анх удаагаа оролцож байгаа ба алсын Японоос зургаан Санта ирсэн ажээ.
Санта-Клаусууд 1957 оноос хойш уулзалдаж байна. Анх Данийн циркийн профессор Трибуни жилийн нэг удаагийн зул сард өвлийн өвгөдөд хангалтгүй гээд зуны дулаан цагаар бас тэднийг уулзуулж байхаар санаачилга гаргажээ.
Данийн нийслэлд болдог уулзалтаараа тэд жил бүр өвлийн өвгөдийн бүсэлхийн хэмжээ ба байшинд нэвтрэх зам болсон яндангийн өргөн зэрэг өөрсдийн амин чухал асуудлаа ярилцдаг гэнэ. Бас тэнд бугын өвс тэжээл, чарга хэрхэн зогсоох зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ. Хажуугаар нь усанд сэлж уралдах гэх мэтийн тэмцээнтэй.