Трамп мэдээллийн технологийн салбарт онц байдал зарлалаа | News.MN

Трамп мэдээллийн технологийн салбарт онц байдал зарлалаа

Трамп мэдээллийн технологийн салбарт онц байдал зарлалаа

Трамп мэдээллийн технологийн салбарт онц байдал зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2019.05.15/ мэдээлэл технологийн салбартаа онц байдал зарлажээ. Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй гаднын тоног төхөөрөмж, технологийг хэрэглэхийг хориглож байгаа юм. Дональд Трампын уг шийдвэрт тодорхой компанийн нэр дурдагдаагүй ч ерөнхийдөө бол Хятадын “Huawei” компанийг шахан зайлуулах алхам гэж ажиглагчид харж байна.

Онц байдал зарлахаас өмнө АНУ-д төрийн байгууллагууд “Huawei”-н бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж ашиглахыг хориглоод байсан ба бусад холбоотон орнуудад ч тус компанийн бүтээгдэхүүнийг ашиглахыг уриалсаар ирсэн. АНУ-нь “Huawei” компанийг тоног төхөөрөмжөөрөө дамжуулж тагнуулын үйл ажиллагаа хийж байна, технологи, оюуны өмчийг зөрчиж байна гэж буруутгадаг ч “Huawei” үүнийг эрс няцаадаг.

АНУ-ын  дээрх алхам хэдийнээ хурцдаад байгаа худалдааны дайны галыг улам өрдөж байна. Дональд Трамп, Ши Жиньпин нар ирэх сард Японы Осакад болох Их 20-ын чуулганы үеэр уулзах төлөвтэй байгаа бөгөөд энэхүү уулзалтаас хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны маргааныг шийдвэрлэх чухал алхам хийгдэж магадгйү гэсэн хүлээлт үсээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-16 202.5.202.130

чөлөөт худалдааны онол ингээд үгүй болж байгаа юм уу

Avatar

Oogii 2019-05-16 219.105.102.184

Chuluut hudaldaanii onoloos aulgui baidal iluu chuhal gedegiig meddeg hunii shiidver bna. Manaih shig chuluut hudaldaa gej daldagnaad hamag baidagaa taviad tuuchihdag gazar baihgui baihoo.

Avatar

Paвcaл 2019-05-16 174.216.42.73

Яг үнэндээ электроникийн салбарт xятадууд америкийн урд гарсан нь үнэн. Өөрөөр тэмцэх ямар ч алга байхгүй болсон. Хамгийн их өртөг шингээсэн бас ирээдүйн цэрэг техникийн гол салбар шүү дээ. Xятад оюутнуудын визийг ч чангалах тухай конгресс дээр яригдсан. Хар тамхины дайн-3 эхлэх нь дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж