“Амьдралыг тэтгэгч-О2” агаарын бохирдлын талаар өгүүлнэ | News.MN

“Амьдралыг тэтгэгч-О2” агаарын бохирдлын талаар өгүүлнэ

“Амьдралыг тэтгэгч-О2” агаарын бохирдлын талаар өгүүлнэ

“Амьдралыг тэтгэгч-О2” агаарын бохирдлын талаар өгүүлнэ

Монгол-Америкийн балетын хөтөлбөр нь 2017 оноос Монгол Улсад тулгамдаад байгааг байгаль орчны асуудлыг олон нийтэд  урлагаар дамжуулан таниулах ойлгуулах санаачилгыг эхлүүлээд байна. Энэ удаагийн “Амьдралыг тэтгэгч H20” нэртэй усны хамгааллын талаар анхны модерн балетын тоглолтыг “Номадик балет” продакшнтай хамтран танилцуулсан. Тэгвэл балетын урлагаар дамжуулан агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэндийн сэдвийн хүрээнд “Амьдрал тэтгэгч –O2” модерн балетыг тавдугаар сарын 19-ний өдөр “Корпорэйт Конвеншн” төвд тоглох гэж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж, хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрээд байгаа билээ. НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлын эсрэг нөлөөнөөс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газартай хамтран урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн брийн оролцоо чухал учир олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх ажлын хүрээнд Монгол-Америкийн хөтөлбөрийн санаачлагыг дэмжин балетын урлагаар дамжуулан дээрх тулгамдсан асуудлыг хөндөхийг зорьсноо зохион байгуулагчид болон уран бүтээлчид хэлж байна.

Тоглолтын орлогыг бүхэлд нь Монгол-Америкийн балетын хөтөлбөрт хандивлах бөгөөд ирээдүйн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад зарцуулагдах аж.

Монгол-Америкийн балетын хөтөлбөр нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим бүжгийн консерваторын сонгодог бүжгийн сурагчид болон Дуурь бүжгийн эрдмийн театрын нийт 28 бүжигчдийг АНУ-ын Колорадогийн балетын академийн зуны эрчимжүүлсэн сургалт, мөн Австрийн Вена хот дахь Impulstanz International Dance Festival-ийн сургалтад тус тус хамруулжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж