Лацио клуб Италийн цомд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Лацио клуб Италийн цомд түрүүлэв

Лацио клуб Италийн цомд түрүүлэв

Италийн хөлбөмбөгийн 2018-2019 оны цомын АШТ өндөрлөлөө. Бүтэн 10 сарын турш үргэлжилсэн тэмцээний ялагчаар Лацио клуб тодров. Тэмцээний шигшээ тоглолтонд Лацио клубтэй Атланта клуб өрсөлдсөн бөгөөд 2-0 харьцаатай өндөрлөсөн байна. Тоглолтын гоолуудыг 82 дахь минутад С.Милинкович-Савич, 90 дэх минутанд шинэ цэрэг Корреа нар гоолдож Лацио 7 дахь удаагаа Италийн цомын АШТ-д түрүүллээ. Лацио клуб тэмцээний 1/4 шигшээд Интер Миланыг, хагас шигшээд АС Милан клубуудыг хожиж шигшээд шалгарсан бол Атланта клуб 1/4 шигшээд Ювентус, хагас шигшээд Фиорентина клубыг тус тус хожсон байна. Цомын аваргад 7 дахь удаагаа түрүүлж буй Лацио клуб хамгийн сүүлд 2012 онд тус тэмцээнд түрүүлж байжээ.

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж