Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 18-д Д.Сүхбаатарын талбайд болно. Уламжлалт гүйлтийн тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид /мэргэжлийн/ болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн дунд болох юм. Уг гүйлтийн техникийн зөвлөгөөн маргааш “Хангарьди” ордонд 15:00 цагаас болох аж. Энэ үеэр тэмцээнд оролцогч дотоод болон гадаадын мэргэжлийн тамирчдын танилцуулга, оролцогч байгууллага болон бусад мэдээллийг хүргэх юм байна.
“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний өдөр төвийн замын автомашиныг хөдөлгөөнийг хаах юм.
“Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга иргэн хамрагдсан бол өнгөрсөн жил мөн хотод болон орон нутагт ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцсон юм.
зочин 2019-05-16 59.153.114.102
Хотын гудамжны хамаг зүлэг талхалж,бургас хугалдаг арга хэмжээ дээ.Ялангуяа 5 км -т явж байгаа хүүхдүүд дээр нь хүмүүс дагаж үймүүлсэн оркууд нэмэгдэнэ.Гадаадуудын х****л бардаг зүйл нь бие засах газрын асуудал.УБ-ын гүйлтэнд ийм үйлчилгээ огт байхгүйтэй ижил.
Зочин 2019-05-16 202.21.102.231
ene gadaad dotoodoor ni yalgadgaa manaih hezee bolih uls ve
gui bur buh yuman deer yalgachih yumaa
bid narig gadaadad yavj bhd iim zuil tohiovol yaah boloo???