
Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракийн биеийн эрүүл мэндийн байдал сүүлийн үед олны анхаарлыг их татаж байна. Мөн тэнэ асуудал ч тагнуулчдын анхааралд байгаа гэнэ. «The Washington Times» сонины ням гаригийн дугаарт Египетийн ерөнхийлөгч жил орчим амьдрах л үлдээд байгаа тухай тусгай албаныхан дүгнэснийг бичжээ.
Египетийн 82 настай ерөнхийлөгч нойр булчирхайн хорт хавдартай болсон гэж барууны тагнуулчид үзэж байна. Тэд түүнийг 2011 оны есдүгээр сарын сонгуулийг хүргэж чадалгүй өөд болно гэжээ.
Сонины эх сурвалжууд Барак Хусейн Обамагийн засаг захиргаа Мубаракийг тэнгэрт хальсны дараа Ойрхи Дорнод ямар байх вэ гэсэн хувилбаруудыг боловсруулж эхэлсэн хэмээн мэдэгдсэнийг сонин бичжээ.