Дуучин Ч.Уранхолбоо “Гэр бүлийн эрхэм элч” болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Дуучин Ч.Уранхолбоо “Гэр бүлийн эрхэм элч” болжээ

Дуучин Ч.Уранхолбоо “Гэр бүлийн эрхэм элч” болжээ

Охидын "Гала" хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсоноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон. “Ганган дэгжин”, “Сайн ээж”, “Сайн эзэгтэй” гээд олон тодотголтой тэрбээр сошиал ертөнцийн од нэгэн.

Олон эрчүүдтэй нэр холбогдож, шар хэвлэлийн “баатар” болж явсан дуучин Ч.Ану Б.Түвшинбаяр гэх жирийн нэгэн залууг амьдралынхаа ханиар сонгосноор энэ хэл ам  намжсан. Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоог өчигдөр /2019.05.15/ нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүлийн эрхэм элч”-ээр батламжилжээ.

Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Өнөөдөр ямар гоё батламж авсанаа та нартайгаа хуваалцаж, бас та бүхэндээ баярлаж талархаж явдагаа хэлмээр санагдлаа. Би нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн "Гэр бүлийн эрхэм элч” хэмээх үүрэг хариуцлага бүхий батламжийг дөнгөж сая гардан авлаа. Дөнгөж 16-хан настай жаахан охин тайзан дээр гарахад надад итгэл өгч, гараа дэлгэн хүлээж авсан сонсогч, үзэгч, дэмжигчдийн хүчээр би өнөөдрийн биг олсон. Алдсан ч оносон ч дэргэд маань байж, хүрээлэн дэмждэг та нарынхаа хүчээр өөртөө итгэлтэйгээр чанга чанга алхлан өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр ханьтайгаа хайртай үрстэйгээ хамт “Гэр бүлийн эрхэм элч”-ээр шалгарч, сайхан хүндэтгэлийг хүлээлээ” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

 

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж