Наалт вакциныг орлоно

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Наалт вакциныг орлоно

Фото: ISRA.com/AP

Арьсанд наах тусгай наалт вакцин тарих үйлдлээс бүрэн гаргах боломжтой гэнэ. Мөн наалтан вакцин нь организмын дархлалыг  үр дүнтэй идэвхжүүлэх ажээ. Америкийн эрдэмтдийн бүтээсэн наалт нь бичил зүүнүүдээр бүрхэгдсэн бөгөөд тэд хэтэрхий жижиг учир наахад зүүгээр хатгаж байгаа мэдрэмж төрөхгүй гэнэ.
Томуу зэргээс организмыг хамгаалах вакциныг арьсны дээд хэсгээр тараадаг нь булчинд хийснээс илүү үр дүн өгдөг юм. Вакцин наалтыг эхлээд жижиг мэрэгч амьтад дээр туршина. Туршилт амжилттай болбол дараагийн жилээс шинэ вакцины клиникийн туршилтыг хийх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж