Хоёр Хүрлээгийн реформд тавьсан хориг ба тайлбар

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Хоёр Хүрлээгийн реформд тавьсан хориг ба тайлбар

Хоёр Хүрлээгийн реформд тавьсан хориг ба тайлбар

Засгийн газраас бизнесийн орчныг дэмжиж, хөрөнгө оруулалтыг сайжруулах зорилгоор Татварын дөрвөн хууль болон холбогдох 20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өнгөрсөн онд хуулийн төсөл боловсруулж УИХ-аар баталсан. Энэ нь хоёр Хүрлээгийн эдийн засагт хийж буй реформ гэж онцолж болно.  Татварын ерөнхий хууль өмнө нь есөн  бүлэг 76 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар 14 бүлэг 83 зүйлтэй болгохоор шинэчлээд байгаа юм. 

 Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга уржигдар  /2019.05.14/ Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн  орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ ТУСГАГДСАН ЭНЭ ҮНДЭСЛЭЛГҮЙ, ГҮТГЭЛЭГ

Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2019.05.15/ уг хоригийг хүлээж авахгүйгээ илэрхийлж, “Татварын багц хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг огт үндэслэлгүй, ойлголгүйгээр хориг тавьсан. Тиймээс  хоригийг хүлээж авах боломжгүй. Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хааж, боосон хориг тавьсан” хэмээн мэдэгдсэн билээ. 

Тодруулбал, тэрбээр “Оюутолгой ХК-д давуу байдал олгох заалт оруулж ирлээ гэдэг зүйлийг Ерөнхийлөгч хоригтоо тусгасан байсан. Татварын багц хуульд Цагаан цаасан дээр хараар бичсэн байгаа. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг компаниуд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт огтхон ч үйлчлэхгүй гэдгийг дахин хэлье. Хоёрдугаарт, Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг дордуулчихлаа гэсэн. Харин ч эсрэгээрээ. Манай улс Европын холбооноос гаргадаг татварын хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гарах нэг нөхцөл нь үе шилжүүлэхийн эсрэг заалт манай татварын хуулиуд дээр байхгүй байна. Үндэстэн дамнасан компаниудад олгоод байна гэсэн учраас хуульдаа оруулсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан энэ үндэслэлгүй, гүтгэлэг” гэж байв. Мөн "Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьчихжээ. Хуулиа уншдаггүй юм гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм" хэмээн нүүр номдоо жиргэжээ. 

ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭ ХЭТ ӨНДӨР БАЙГАА УЧРААС  БИЗНЕСИЙНХЭНД ДАРАМТ УЧРУУЛАХ  ХАЛТАЙ ХУУЛЬ

Тэгвэл энэ асуудалтай  холбоотойгоор эдийн засагч Б. Лакшмигийн байр суурийг хүргэе. Тэрбээр “Татварын багц  хуулийн шинэчлэлээр татварын албаны механизм хатуу чанга байх зохицуулалтууд хэт  их орсон. Энэ хүрээнд татварын албаны ажилтнууд буюу байцаагч нарын   эрх мэдэл нь нэмэгдэж  байгаа хэрэг.

Тухайлбал, суутган татвар аваагүй, тайлагнаагүй бол нийт үнийн дүнгийн 50 хувиар торгох заалт байгаа. Мөн татвар төлөх, орлогоо дарагдуулсан гэж үзвэл торгуулийн хэмжээ 100 хүртэл байхаар заасан. Торгуулийн хэмжээ нэмэгдэх тусам бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хүндэрч татварын байцаагчдын ашиг сонирхол өснө.

Зөрчлийн тухай хуулиараа торгуулийн хэмжээ хэт өндөр байгаа учраас  бизнесийнхэнд дарамт учруулах  халтай хууль.  Би хувьдаа Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг зөв гэж харж байна” гэв.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН  ХУУЛЬД ХОРИГ ТАВЬСАН ШАЛТГААН  НЬ АСУУДЛЫН ГОЛЫГ НЬ ОЛЖ ЧАДААГҮЙ

Харин зарим эдийн засагчдын хэлснээр “ Тус хууль нь татварын байцаагч нарт хэтэрхий эрх мэдэл өгсөн. Хэтэрхий нэг талыг барьсан хууль. Хүмүүс дээрх хуулийг Оюутолгой компаинд зориулсан зориулаагүй гэж  маргаад анхаарал нь сарниад байгаа болохоос биш гол аюул нь татвар  төлөгчдийг өөрсдийгөө хамгаалах боломжгүй болгоод байна. Ерөнхийлөгч  мэдээж хуульд хориг тавих нь зөв. Гэхдээ хориг тавьсан шалтгаан  нь асуудлын голыг нь олж чадаагүй ” гэж байв.

 

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж