"Улстөрчид Оюутолгойг муулбал нэр хүндтэй болно гэж андуурдаг" | News.MN

"Улстөрчид Оюутолгойг муулбал нэр хүндтэй болно гэж андуурдаг"

"Улстөрчид Оюутолгойг муулбал нэр хүндтэй болно гэж андуурдаг"

"Улстөрчид Оюутолгойг муулбал нэр хүндтэй болно гэж андуурдаг"

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.


-Монголчууд Оюутолгой ордоо арай гэж хөдөлгөсөн ч түүнийг тойрсон хэл ам, хэрүүл маргаан тасрахгүй 10 жилийн нүүр үзлээ. Гэрээнд гарын үсэг зурсан хүмүүст ч  шүүмжлэлтэй хандаж ирсэн. Монгол Улсын эдийн засгийн  гол баталгаа болсон уг ордыг тойрсон өнөөгийн үйл явцад та  ямар дүгнэлт хийж байна вэ?

-Оюутолгой төсөл Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн мотор нь гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Жоохон дөвийлгөөд хэлбэл,  Оюутолгой төсөл хөдөлснөөр Монгол Улс оршин тогтнож байна  гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сүүлийн 10 жилийн Монголын эдийн эдийн засгийг Оюутолгой төсөлгүйгээр төсөөлөхийн аргагүй гэж би хувьдаа боддог. Оюутолгой төслөөр дамжин бусад салбарууд ч гэсэн даган хөгжиж байна. Оюутолгойн гэрээг анх байгуулахад үед би Сангийн яаманд ажиллаж байсан. Энэ утгаараа гэрээг  байгуулахад тодорхой хэмжээгээр оролцож явсан хүний хувьд гэрээг муу болсон гэж  үздэггүй, үзэх ч боломжгүй. Учир нь Оюутолгойн анхны гэрээ чамгүй сайн гэрээ болсон. Аливаа гэрээнд хоёр талын балансыг тааруулах нь маш чухал юм. Энэ утгаараа анхны гэрээ балансыг хангасан  гэж хэлнэ. Гэрээний үндсэн дээр Оюутолгой төсөл хөдөлж өнөөдөр эдийн засагт үр ашгаа өгч байгаа. Оюутолгой төслийг тойрсон шүүмжлэлийг би ажил хэрэгч бус, хардаж сэрдсэн шүүмжлэл гэж хардаг.

– УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Гэвч ямар дүгнэлт гарав гэдгийг ярихаас илүүтэй ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Рио-Тинто компанийн талд өгсөн нь анхаарал татаж байна. Шалгасан компанийнхаа дүгнэлтийг буцаан өгч  “тал засаж” байгаа нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ?

-Алдаа мөн үү гэвэл мөн. Нэгэнт ажлын хэсэг УИХ-аас гарч тодорхой хугацаанд гэрээг шалгасны хувьд дүгнэлтээ эхлээд төрдөө танилцуулах ёстой. Д.Дамба-Очир гишүүнийг эх орноосоо урваж, Рио-Тинтод мэдээлэл хүргүүллээ гэсэн мэдээлэл хүртэл гарлаа. Рио-Тинтогийн талд илт үйлчилж эх орноосоо урвасан гэж хүндрүүлж харах нь зохисгүй байх. Миний зүгээс хэлэх зүйл бол Оюутолгойн асуудалд сэтгэлийн хөөрлөөр  хандаж,  хардлага сэрдлэгээр шийдвэр гаргаж болохгүй. Хэрэв Оюутолгой төсөлд сэтгэлийн хөдлөлөөр хандвал Монгол Улсад л хохиролтой.

-Энэхүү гэрээг тойрсон сайн, муу гэх шүүмжлэл тайлбар одоо ч өрнөж, улс төр, эдийн засгийнхны анхаарлыг татсаар байгаа. Явж байгаа төслийг зүгээр орхисон нь дээр ч юм шиг. Энэ дуусдаггүй их маргаан төрд итгэх ард түмний итгэлийг улам хөсөрдүүлж байна. Нэгэнт бий болсон асуудлыг одоо хэрхэх вэ?

-Олон нийт гэрээг сайн, муу болсон гэж шууд дүгнэж хэлэхэд учир дутагдалтай. Гэрээг сайн эсвэл муу болсон гэдгийг төр буюу шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт өгөх ёстой. Өнөөдөр УИХ-ын зарим гишүүд нь дүгнэлтийн талаар мэдээлэлгүй байхад жирийн иргэд бид шүүмжлэх боломжгүй юм. Гэрээг зөв, буруу эсэхийг УИХ нь тогтоох ёстой. Ингэснээр иргэд ч гэсэн зөв мэдээлэлтэй болно шүү дээ.

Сүүлийн 10 жил өрнөсөн үйл явцаас харахад Оюутолгой төслийг муулсан улстөрчид нэр хүндтэй болж хувирсан.  Төслийг муулж л байвал ард түмэнд таалагддаг, дэмждэг гэж ойлгодог.  Шулуухан хэлэхэд, тэд "Оюутолгой төсөл Монгол Улсыг сүйтгэж хамаг ашиг орлогыг нь гаднын компани  сорж аваад байна” гэсэн ийм л ойлголтыг ард түмэнд өгсөн нь улстөрчид өөрсдөө. Тэгэхээр өнөөдөр Оюутолгойгоор хийх улстөржилтөө хойш тавьж төр үүргээ биелүүлмээр байна.

Үндсэндээ өнөөдөр төр үүргээ биелүүлэхгүй сонгогчдынхоо дунд хариултгүй асуулт шидчихээд байна. Энэ нь асуудлыг шийдэх бус улам их маргааныг дагуулж байна. Өөрөөр хэлбэл Оюутолгойн маргаан шийдэлгүйгээр 10 жил явж ирлээ. Өнөөдөр жирийн  нэгэн иргэнээс “Оюутолгой төслийг хөдөлгөх нь зөв үү, буруу юу” гэж асуувал, төслийг зогсоохыг дэмжих байх. Ингэж л улс төрчид  энэ төслийн талаар 10 жил сөрөг мэдээлэл ярьсных. Ард түмнийг төлөөлнө гэж төрд гарчхаад буцаагаад жижиг асуудал бүр дээр ард түмнээсээ хариулт  хайгаад байвал энэ нь асуудлыг шийдэх бус улс орныг дамнасан шийдэлгүй маргаан дагууллаа гэдгийг хэлэх гэсэн санаа. Тэгэхээр улстөрчид олон нийтэд бодит мэдээллийг өгч шийдэх зүйлээ цаг алдалгүй шийдээд л явах хэрэгтэй.

-Рио-Тинто компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдчихсэн. Энэ тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломж бий юу? 

-Боломжтой. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нь бизнесийн зарчим. Гэрээ гэдэг бол ихэвчлэн ирээдүйд хэрэгжих үйл ажиллагааг зохицуулсан харилцаа. Ирээдүйн нөхцөл байдлыг хэн ч урьдчилан хэлэх боломжгүй учраас буруу тооцоолж, төлөвлөсөн байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас гэрээндээ өөрчлөлт оруулах, засаж залруулах нь байж болох  л асуудал. Гэрээнд өөрчлөлт оруулахыг нөгөө талаа шахаж, дарамтлах гэж харж болохгүй. Хөрөнгө оруулагч талын ашгийг хэт бууруулбал Оюутолгой ХХК зөвшөөрөхгүй байх.  Мэдээж Монгол Улсад алдагдалтай бол тодорхой саналуудаа хөрөнгө оруулагч талд тавих эрх нь Монголын талд бий гэж харж байна. Хамгийн гол нь хоёр тал харилцан тохирч, зөв ярилцаад нэгдсэн шийдвэрт хүрэх нь чухал юм.

Түүнээс бус хөрөнгө оруулагч талдаа хэт ашиггүй санал тавьж, уг саналыг нь хүлээж авахгүй бол Монгол Улсыг үл ойшоолоо  гэсэн байдлаар хандах нь зохисгүй. Оюутолгойн төслийн цаана хөрөнгө оруулагчдын  мөнгө явж байгаа. Тэд энэ төслөөс ашиг л харах нь тодорхой. Төсөл хэт Монголын талд ашигтай болбол хөрөнгө оруулагч талдаа ашиг нь буурна гэсэн үг. Цаашлаад хөрөнгө оруулагч тал төслөөс гарвал энэ том төсөл зогсохыг үгүйсгэхгүй. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр Оюутолгойн гэрээг хэт ашигтай болгох гэж байна гээд асуудлыг хүндрүүлбэл эрсдэлд орох тал нь манайх. Тиймээс гэрээнд хоёр талын балансыг тааруулах нь зөв юм.

Хэрэв Оюутолгой төслийг зогсоовол ирэх 20 жил Монгол Улсын уул уурхайн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх нь маш эргэлзээтэй болно. Яахав, жонш, нүүрс олборлох зэрэг  жижиг хөрөнгө оруулалт хятадаас орж ирэх л  байх. Харин хэдэн тэрбум ам.доллараар яригдах хэмжээний хөрөнгө оруулалт, цаашлаад гуравдагч хөрш гэгдэх Европын холбоо, Англи, Америк, Австралиас  орж ирэх хөрөнгө оруулалтууд зогсоно гэж харж байна. Тиймээс  зөв шийдвэр гаргах шаардлага төрийн өмнө тулгарч байна.

-Таны хэлсэнтэй санал нийлж байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд манай улс гаднын хөрөнгө оруулагчдад хэдий хэрийн итгэл үнэмшил төрүүлэхээс шалтгаална. Уул уурхайн мега төслүүдээс гадна төмөр зам, автозам, эрчим хүч, цахилгаан станцын төслөө урагшлуулахад л өдий төдий хөрөнгө оруулалт шаардагдана. Гэвч тогоон доторх бидний хэрүүл гадаад ертөнцөд сөрөг хандлага бий болгож эхэллээ.  "Рио Тинто"-гийн хувьд Оюутолгой төсөл хамгийн чухал төсөл нь. Сүүлийн өдрүүдэд “Рио Тинто”-гийн хувьцааны ханш унаж байгааг дотоодын маргаантай холбон тайлбарлаж байна?

– "Рио Тинто"-гийн хөрөнгө оруулсан  томоохон нэг төсөл нь Монгол улсын төсөл. Монгол Улсад хөрөнгө оруулахад тааламжтай, тааламжгүй орон эсэхийг олон улс харж байгаа. Тэгэхээр Оюутолгой төсөл зөвхөн Рио-Тинто компанийн хувьцааны ханшаар хязгаарлагдахгүй. Цаашид манай улсад орж ирэх томоохон хөрөнгө оруулалтуудтай шууд хамааралтай. Энэ бүхнээс гаднын хөрөнгө оруулагчид юу гэж дүгнэх вэ гэхээр Монголд хөрөнгө оруулахад  төр засаг нь асуудлыг шийдэж өгдөггүй, 10 жил маргаан үүсгэдэг гэсэн ойлголт Европын холбоо, Англи, Америк, Австрали улсын компаниудад өгнө гэсэн үг. Уг нь Рио-Тинто компани ашигтай ажиллаад хувьцааных нь үнэ өсч байвал олон улсын хөрөнгө оруулагчид үүнийг Монгол  дахь  хөрөнгө оруулалтын ерөнхий  жишиг гэж харна. Өөрөөр хэлбэл, Монголд хөрөнгө оруулалт хийхэд ашигтай, хувьцаа маань өсөх юм байна гэсэн дүгнэлтийг хийж дараа дараагийн төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхол бий болно. Гэтэл хамгийн анхны олон улсын том төсөлдөө ойлгомжгүй байдал үүсгэчихлээ. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид нээлттэй арилжаална гээд л ярьж байна. Хэн ч авахгүй. Яагаад гэвэл өмнөх жишээ бидэнд бэлэн байна. Монгол Улсад хөрөнгө  оруулсан "Рио-Тинто"-гийн хувьцааны үнэ  унаж байхад төр нь хоёр үзүүртэй зүү шиг байгаа нь гадна орчинд маш таагүй байдлыг бий болгож байна. Энэ ойлгомжгүй байдлынхаа өмнө Монголын ард түмний нэрийг барьж “Ард түмэн Оюутолгой төслийг зогсоохыг хүсч байна, ард түмэн ашиггүй гэж үзэж байна" гэж ярьдаг байж болохгүй. Гэтэл ард түмэн үнэндээ төсөл сайн, муу болсон эсэхийг мэдэхгүй шүү дээ. Мэдэх ч боломж байхгүй. Улстөрчид нь л ажлаа хиймээр байна гэдгийг л дахин дахин хэлээд байгаа юм л даа.

-Эрх баригч нам иргэдэд 20 сая хүртэлх төгрөгийн “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулсан. Хуулийн гол агуулга нь төр эрсдэлээ хариуцаж иргэндээ итгэн барьцаагүй зээл олгох уг шийдвэр эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-Тухайн үедээ ялгаа байхгүй Ардчилсан нам найман хувийн ипотекийн зээлийг бий болгосон. Энэ шийдвэр нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, санхүүгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимд байх боломжгүй байсан зээлийн хүү. Үүнээс үүдэлтэй хямрал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Энэ удаад МАН гурван хувийн хүүтэй “Итгэлийн зээл” олгоно гэлээ. Энэ нь АН-ын найман хувийн ипотекийн зээлтэй адилхан л шийдвэр. Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлавал ямар ч боломжгүй шийдвэр. Найман хувийн ипотекийн зээл, итгэлийн зээлийн аль аль нь зах зээлийнхээ хуулийг зөрчсөн. Манай эдийн засаг дэлхий дээрх хамгийн өндөр зээлийн хүүтэй. Зөв ч бай, буруу ч бай ямар нэгэн байдлаар үүнийг эвдэх л ёстой. Зах зээлийн зарчим, эрэлт нийлүүлэлт гээд яривал зээлийн хүү дараагийн 50 жил ч гэсэн яг ийм байдлаар хэвээр байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр манай санхүүгийн систем нь бүхэлдээ буруу явж ирсэн. Аж ахуй нэгжүүдээ санхүүжүүлдэг биш харин ч эсрэгээрээ дампууруулдаг ийм санхүүгийн системтэй. Ийм нөхцөлд “Хорыг хороор" гэдэг шиг гажуудлыг гажуудлаар нь л засахаас өөр аргагүй. МАН-ын гурван хувийн “Итгэлийн зээл” нь  санхүүгийн зах зээлээ доргиогоод өгөөсэй гэж хүсч байна. Тэгж байж санхүүгийн буруу систем нь цэвэрших боломж бий болно гэж харж байна. Хэрэв гажуудлыг ном журмаар нь засъя гэвэл магадгүй 100 жил зарцуулагдах байх.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-16 66.181.186.11

нэг зүйлийг сануулья. Дэлхий өөрөө дүрэмтэй шүү. Бид хөгжим захиалдаг нь биш

Avatar

Зочин 2019-05-16 76.120.108.30

Ш. Адъяамаагийн эхний асуулт л шууд Рио-Тинтогийн талд зогсож байгааг нь харуулаад өгч байна

Avatar

Зочин 2019-05-16 172.56.13.252

Chamgui sain genee genee gadniihantai nilsen luivarchin hulgaich manan-iin hunias

Avatar

Зочин 2019-05-16 172.56.13.252

Chamgui sain genee genee gadniihantai nilsen luivarchin hulgaich manan-iin hunias

Avatar

Зочин 2019-05-16 172.56.13.252

Chamgui sain genee genee gadniihantai nilsen luivarchin hulgaich manan-iin hunias

Avatar

Munkhuu 2019-05-16 202.131.228.198

Сангийн яаманд ажиллаж байсан бол өмөөрөх нь зөв.\n1- Энэ гэрээ чинь сайн юм бол яагаад доллар болон бусад валют нь дагаад өсөөд байгаа юм?\n2- төгрөгийн ханш яагаад унаад байгаа юм 10 жил болход улс яагаад доошоо яваад бгаан?\n3- хяналт шалгалтгүй зөөдөг гээд байгаа нь ямар учиртай юм?\n4- урд нь Эрдэнэт байсан болоод л бсан хүн ам нь өсөөд хэд ихдсэн юм алга.\n5- Эрдэнэт + таван толгой + жижиг уул уурхайгаас маш их татвар олж байгаа нэг бол жижиг хэдээс нь татвар гээд байх юм авдаггүй юм уу?

Avatar

Зочин 2019-05-16 66.181.181.198

Энэ эргүү ОТ юу хийдэг юм бол оо,дарга нарынхаа хэлснийг дамжуулж байгаа юм болов уу

Avatar

Bb 2019-05-16 103.26.193.125

Mergejliin hunii ug oor bn shuu sonsoh ni zuv uu ene tusul zogsvol bid l hohirno

Avatar

Зочин 2019-05-16 202.70.34.130

Монголын ирээдүйн их өр,ОТ олж байгаа ашиг хоёрын аль нь илүү юм болоо.

Avatar

лхагва 2019-05-16 64.119.25.196

оюу ТОЛГОЙГ ЗОГСОО ОДОО ХАНГАЛТТАЙ БУЦААГААД БУЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАЙХГҮЙ ЮМ ШИГ БҮҮ ГАЙХУУЛ ОЮУ ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙГҮЙГЭЭР АМЬДАРЧ ИРСЭН МОНГОЛ УЛСАА СӨНӨӨЛГӨХӨӨС ӨМНӨ ОЮУ ТОЛГОЙГ ЗОГСОО ЦААШ ИХ ЯВБАЛ ОЮУ ТОЛГОЙ ИХ МӨНГӨ ОЛООД МОНГОЛ УЛСЫГ МӨНГӨӨРӨӨ УСТГАНА ЭНЭ ОРНООС ХӨӨЖ ГАРГА

Avatar

Зочин 2019-05-16 202.126.89.155

Оюутолгой байсан байгагүй бид мафийн сүлжээнд дээр дооргүй орцонг одоо болтол мэдээгүй юу хийж яваан

Avatar

Зочин 2019-05-16 64.119.22.15

хятад хүн шиг байна даа хятадын компани авчрах хүсэлтэй бнуу

Avatar

Зочин 2019-05-16 64.119.27.254

Зөв тайлбарласан байна

Avatar

Зочин 2019-05-16 182.160.1.120

mongloo geh setgelgui hun baih shigee

Avatar

B 2019-05-16 202.131.225.150

ANGAR AA CHI ARAI CH DEE> ASHIGGUI GEREE TUSUL BELDEED SUUJ BSAN BNA SH DEE>

Avatar

Зочин 2019-05-16 203.91.116.158

Ашгүй дээ, эрүүл сэтгэдэг хүн бас байгаа юм байна. Улс төрчдийн тархи угаалт арай дэндж байна шүү. Одоо эрүүл ухаантай хүн бүр дуугарах цаг болсон.

Avatar

Зочин 2019-05-16 1.9.216.87

50 тэрбум ам.долларын баялаг ашиглаж байж 5 тэрбумийн еренд дэнжигнэн оршиж байна гэж гадаадын нэг судлаач монголын талаар хэлж байсан. энэ нехер сонсоогуй бололтой

Avatar

zochin 2019-05-16 202.131.225.150

nova ch bilu novel ch biluu bankii huunees iluu undur huutei zeel olgodog bj. bank iig muulval ner hundtei bolno gej anduurch yvaa hun bh shiv dee.

Avatar

irged 2019-05-16 202.131.225.150

Bank busar ondor huutei zeel olgoj bj Bank iig mungu huuldeg gej muulj yridag hun ner hund osno gej bodoj anduurch yvaa hun dee.

Avatar

тumur 2019-05-16 66.181.191.212

энэ балай австралид сургууль төгссөн хөрөнгийн биржийн захирал хийж байхдаа л Монголын баялагыг гадаадынхантай нийлж зөөчих гээд амаараа мөнч их "тархи"угаах гэж оролдсондоо,оноосон ажлаа хийж чадаагүй чадахгүй байж ,бас шинжээч нэр өөртөө өгчихөж,муу явахаар сайн үхвэл дээр дээ,хойч үеэ бодоод

Avatar

Зочин 2019-05-16 1.9.216.87

Муулбал нэр хундтэй болно гэж, хамгаалж магтвал менгетей болно гэж боддог ч аль аль нь гэрээг гуйцэд судлаагуй залхуу хумуус

Avatar

Иргэн 2019-05-16 150.129.140.240

ҮНЭНИЙГ ЗӨВ Л ЯРЬСАН БАЙНА Ш ДЭЭ. ДААНЧ НАМ ЗАСАГ МААНЬ АРД ТҮМНИЙХЭЭ ТАРХИЙГ ГАЙХАЛТАЙ МУНДАГ УГААЖЭЭ. Ж:НЬ: ЭНД СЭТГЭГДЭЛ БИЧСЭН БҮХ ХҮМҮҮС 100%, БҮР 200% ТАРХИА УГУУЛГААД ҮНЭНИЙГ ХАРАХ УХААРАХ ЧАДВАРГҮЙ БОЛЦСОН БАЙНАШДЭЭ. МАНАЙ НАМЫН ГАНЦ ЧАДДАГ АЖИЛ НЬ ЭНЭ Л ДЭЭ.

Avatar

ТЭНГЭР ГЭСГЭЭНЭЭЭ 2019-05-16 103.240.241.110

ЭНЭ АНГАРАГИЙГ СҮ БАТБОЛД ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЗАВШИХААР ГАДААДААС АВЧИРСАН НӨХӨР, ОЮУТОЛГОЙГ ХӨӨЖ ГАРГАХ ГЭСЭН 1Ч МОНГОЛ БАХГҮЙ 2ТАЛДАА АШИГТАЙ АЖИЛЛУУЛЬЯ НӨГӨӨӨ ТАЛААС АВИЛГА АВЧ АШИГГҮЙ ГЭРЭЭ ХИЙСЭН БАЯР БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ НАРЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЯ, ТЭДНИЙ ХИЙСЭН МОНГОЛД АШИГГҮЙ ХИЙСЭН ГЭРЭЭГШ 2ТАЛДАА ТЭНЦҮҮ АШИГТАЙ АЖИЛЛЯ ГЭСЭН ХҮСЭО БҮХ МОНГОЛД БАЙГАА ЭНЭ НӨХӨР СҮБАТБОЛДЫНХОО ЗАВШСАН БОРООГИЙН ОРД ШИГ АЛДАХ САНААТАЙ БАЙНА

Avatar

Зочин 2019-05-16 150.129.140.76

ИЙМ ХАЧИН ХАЧИН ЮМНУУД ХААНСАА ГАРЧ ИРДЭГ БНА АА.

Avatar

ҮХЭР ПИЗДАНУУУУДАААД 2019-05-16 64.119.27.86

Хахаха Үхэр лалрууууд өөрсдөө ашиглан гэнэ ээ хахаа муу сайн үхэр лалруууудааааа Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 12 тэрбум доллар гэдгийг мэд хүү Үхэр Пиздаанууудаааа Оюу толгой нийт 10 тэрбум доллар хэрэгтэйг Мэд рүү Гичийнүүд минь Бүхэл бүтэн Улс байж 12 тэрбум доллар GDP арчаагүй Пиздаануууд гэдгээ мэд хүү Янхааааааах пиздаануууууд минь Үхэр Лалруууудаааа Орк Пиздаануууууд минь Батлан хамгаалах яаман орчин үеийн дэвшилтэт техник технологи байхгүй арчаагүй Лалруууууууд Пиздаанууудааааа

Avatar

Зочин 2019-05-16 43.242.243.30

Оюутолгой ажилчдаа соёлтой болгоочэээ дандаа ийм ажилчид байдаг юмуу ккккк

Avatar

Зочин 2019-05-16 202.131.245.243

Элбэгшуналт, салтааБаяр, Баярцогт, Сайханбалаг, сүгБатболд нарт авилга авсан, эх орноосоо урвасан хэргээр 20 жилийн ял өгөөд дэлхийд зарлачих. Тэгэхэд л наадуул чинь 75-аар бууж өгнө.

Avatar

Зочин 2019-05-16 1.9.216.87

Чиний тойрон хурээнд л чамайг галхууруулахаар хумуус байна даа. энэ нехреесее болгоомжтой байгаарай

Avatar

болд 2019-05-16 66.181.161.72

үнэн юм ярьжээ

Avatar

SS 2019-05-16 66.181.168.8

MAL HOGIIN POPULIST! JINKEN MUNGU HUULEGCH ATS

Avatar

Зочин 2019-05-16 202.131.245.243

Хөлсний "шинжээч" л байна. Хөлсний ажлаа л хийж байна.

Avatar

Зочин 2019-05-16 103.26.193.195

ОТ- н гэрээг өмөөрсөн хүн гэрээг огт уншиж судлаагүй эсвэл эх орноо биш зөвхөн амиа бодсон урвагч хулгайч байж таарна

Avatar

Зочин 2019-05-16 202.9.44.122

chi unsshan yum uu.

Avatar

Зочин 2019-05-16 59.153.112.79

Хөрөнгийн зах зээлийн шинжээч гэчихжээ бас… CFA байж чадах уу чи?

Avatar

Зочин 2019-05-16 66.181.161.78

оюутолгойн бууны ноход олон болжээ. манайд ямар ч ашиггүй төслийг эртхэн зогсоож өөрсдөө ашиглая

Avatar

Зочин 2019-05-16 202.9.45.92

Яахав дэлхийн түүх бол том нь жижигээ,баян нь ядуугаа,хүчтэй нь хүчгүйгээ шулж мөлжиж ирсэн түүх ! Бид ч энэ жишгээр л явж бн ! :Дэлхийн жишигт Оюу толгой шиг мега төслүүд 40,60 ийн харицаатай байвал аль аль талдаа сайн 30,70 ийн харицаатай бол за яахав дээ л гэж үздэг гэжуга ! Гэтэл Оюу толгой бол юун 30,70 бүр түүнээс дордуулсан гэрээ гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ ! Тэгээд гэрээ хийх явцад авилга хээл хахуультай холбоотой ноцтой зүйлүүд илэрсэн.Хэний гар хөл болоод бн Ангараа чи ! Санхүүги

Avatar

Зочин 2019-05-16 202.126.89.158

Ээ Ангар минь чи надыг нэр хүндээ өсгөх гэж ОТ шүүмжилдэг гэж хэлэх гээд бн аа, Эрдэнэт хотыг хар, тахыг харьцуул. Орлогынх нь 6 хувьтай л тэнцдэг. Сүүлийн 2 жил орлогын албан татвар нь ирс багасчихлаа, менежмент 6 хувийг зардал өсгөж авдаг. Мөнгө нь монголоор дэмжихгүй. Ийм төсөл дэлхийд өөр хаана бн. Чи хор идчихээгүй биз?

Avatar

Gan 2019-05-16 202.55.188.43

IL uurhaigaa oligtoi ashiglaj chadahgui baij 1500 2000 metiin gunii uurhaig yamarch undur tehnologiig ashiglahguigeer, deer ni hariustlaga sahilga batgui mongolchuud Sanaa baivch sachii ni hurehgui Naad ajiliig chin bolovsroltoi sariustlagatai ajilch hun hiideg yum umbuunuudee

Avatar

Зочин 2019-05-16 202.170.68.162

Барьцаатай, зөвхөн ажилтай орлоготой хүнд олгодог, банк эрсдэлийг нь үнэлдэг ипотекийн зээлийг ямар ч барьцаагүй, ажилгүй нам дагасан хүнд олгох, зөвхөн МАН-ын төрийн банкаар дамжуулж тараах итгэлийн гэх зээлтэй адилхан гэв үү? АНГАР гэж нэг юу ч мэддэгүй олгой толгойлсон П И З Д А байнаа

Avatar

Зочин 2019-05-16 202.21.96.134

Энэ гэрээгээ бушуухан цуцлаад эртхэн монголчууд биеээ татаж авбал яасан юм бэ? Ашигт малтмал гаргахаар алт зэс нүүрс худалдан авч л таараа ш тэй, тэгээд худалдаж авсан мөнгө эь орж ирээд л татвар гээд хэдэн юм төлөө л биз. Борлохгүй гээд хаачихын. Хамгийн гол нь Монголын ард түмэнд ямар ч ашиггүй, хүүлсэн гэрээ болсон учраас гэрээндээ өөрчлөлт хийхгүй гэж байгаа бол зайлуулах л арга бна даа

Avatar

Hahhaha 2019-05-16 64.119.27.86

Huulsen gereee gej yamar yum baidgiiiin gichiiiii mini shaadagw muuuuu yanhniiiiiiii ur sad veeee eeeeeeej chin yanhaaaaaaan aaav chin gomooooooo hahahhaha

Avatar

Зочин 2019-05-16 192.82.65.180

Тархи угаасаар байгаад та нар ашиггүй гэрээг хийлгэсэн ОТ ард түмэнд биш Элбэгдорж Сайханбилэг нарын эхнэр хүүхэд,нууц амраг,ах дүүсийг л сайхан амьдруулж байгаа 30 жил ард түмэн ядуу байсан Төсвийн мөнгийг 30 жил төрд гарагсад өөрсдөө хүртэцгээсэн 90 онд Оросууд бүх зүйлээ хаагаад боогоод гарцгаасан Ард түмэн даваад л гарсан одоо ч чадна угаасаа л ядуу ажилгүй хэвээр юм чинь

Avatar

зочин 2019-05-16 59.153.114.102

том том баахаасаа өмнө өөрийгөө нэг харчихдаг болоосой энэ пацаан.

Avatar

АН-ын гишүүдээс 2019-05-16 202.179.26.88

:Придланд болон Рио-тинто-гоос авилгал, хөлс авчихсан этгээдүүд хэрэг нь илрэнэ гэхээс байж суух газраа олохгүй тархи угаалтаа зай завсаргүй хийж байна. Хувьцааны ханш унах нь хэнд ашигтай юм ? Бид ногдол ашиг авахгүй, ?рөөсөө өрнөөс өөр юм авахгүй юм чинь хэнд хэрэгтэй юм?

Avatar

Үхэр пиздааххд 2019-05-16 64.119.27.86

Фридланд гээч ягииииии минь фридланд чинь геологич хүн мангар пиздааааааааа минь

Avatar

Зочин 2019-05-16 59.153.112.79

Энэ одоо бас хэн бэ юу ч мэдэхгүй байж. Тэр битгий хэл Канадын ерөнхий сайд Оюутолгойн гэрээг зууны луйвар гэж нэрлэсийн с** минь. Муулахгүй яахийн хэмх луйвардуулчаад байхад

Avatar

Зочин 2019-05-16 103.229.120.146

source?

Avatar

Ганбаа 2019-05-16 202.131.225.197

Оюу Толгой нь гүний уурхайгаа ашиглалтад оруулж байж хамгийн дээд орлогоо олдог болно, Өнөөдөр хүртэл энэ, СҮҮТЭЙ ҮНЭЭ нэр зүүж байгаа уурхай ТУГАЛ байгаа хэдий ч улсад 1,5 тэрбум долларын татвар хураамж төлж, уосын төсөвийн 7 хувийг бүрдүүлж байгааг уул уурхайн сайд ярьсан. Оюу Толгой тугал байхдаа, жилд дунджаар 200 мянган долларын ашгийг Монголд өгч байгаа ба энэ нь гүний уурхай ашиглалтад орохоор 3 – 4 дахин нэмэгдэх тооцоо бий. Бүр цаашилвал, энэ уурхай наад тал нь 70 гаруй жил ажиллана шүү

Avatar

Зочин 2019-05-16 64.119.21.129

ТЭГЖ АНДУУРЧ БАЙГАА ЮМ БИШЭЭ ТЭНЭГЭЭ, ТЭГЖ ШАНТААЖИЛЖ БАЙГААД БАРАА ШАХАХ ЭРХ ОЛЖ АВДАГ ЮМ.ЧУКЧА НЕ ДУРААААК

Avatar

Зочин 2019-05-16 182.160.35.213

Тэр уул уурхайн дэд сайд загджав байхаа, нэг мангуу байнаа. Тэр мангуу Төрийг төлөөлнө шүү дээ. Өчигдөрхөн ТВ -ээр Оюутолгой төслийн тухай ярьж тэнэгтсэн шүү. Манай ЗГ -т нэгдмэл бодлого түй чоорт алга.

Avatar

Зочин 2019-05-16 43.228.129.4

8%-н ипотекийн зээл хамгийн сайн зээл, хамгийн өндөр төлөлттэй гэж банк санхүүгийн салбарынхан хэлдэг юм билээ.\nэнэ нөхөр хаанахын хэний тэжээвэр болоод ухаантай ярилцлага өгөөд гараад ирэв ээ.

Avatar

зочин 2019-05-16 103.9.88.162

Энэ Ангаахай татвараа төлдөггүй ОТ г яагаад магтаад эхлэвээ,жаахан будаа хаяад өгциин болов уу

Avatar

Зочин 2019-05-16 64.119.22.15

От тхтварын хүчинд чи бид төрийнхөн цалин авч ждү чид идэж уунаа гэж . Бусад нь бөөн зээл

Avatar

Жаргал 2019-05-16 66.181.161.36

Үнэн шүү дээ. Энэ хөлдүү улс төрчид мэддэггүй юман дээрээ дуугуй л байх ёстой. Нээг л их мэдэхүүд бүхний эсрэг байдгаа болих хэрэгтэй…

Avatar

Зочин 2019-05-16 202.126.88.44

Angarag BRAVO !!!!!

Avatar

Зочин 2019-05-16 202.131.245.243

Элбэгшуналт, салтааБаяр, Баярцогт, Сайханбалаг, сүгБатболд нарт авилга авсан, эх орноосоо урвасан хэргээр 20 жилийн ял өгөөд дэлхийд зарлачих. Тэгэхэд л наадуул чинь 75-аар бууц өгнө.

Avatar

Зочин 2019-05-16 182.160.35.213

Эрүүл сэтгэдэг эдийн засагч ингэж л ярих ёстой. Оюутолгойн ачаар Монгол тусгаар улс болж чадаж байна. Ангарагийгаа магтая. Нөгөө ОУВС -ийн ачаар 6.8 % өссөн өсөлтийг нэг арзгар Хоролдог авгай 3 % -ийн зээл тэнэгүүдэд тарааж ТЭГ болгож хоролдох нь дээ. Вэнэсуэлийн Чааваас ингэж л эх орноо сүйрүүлсэн. Хорол авгай хол очиж хуцах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-05-16 202.21.96.134

Монголчуудын юу яриад байгааг энэ Рио Тинто ойлгохгүй, энэ гадаадуудад буруу байхгүй, монголчууд нь энэ гадаадуудын юу яриад байгааг ойлгохгүй. Салдаггүй садантай болж ээ, хүчээр яаж салж авдаг юм байгаа юм. Хүчээр л сална уу гэхээс биш Монголоос гарна гэж байх ч үгүй, зуураад л. Яг Ми Энхболд ширээн дээрээ гарч хэвтчихээд салдаггүйтэй адил. Орос том гүрэн шүү дээ, 170 сая хүнтэй, Засгийн газар нь мөнгөтэй, монголчууд оросуудаа мэдэхгүй биш, хэл амаа олоход ч амар аа.

Avatar

Зочин 2019-05-16 202.9.45.194

erguu p***a bitgii h***.

Avatar

Зочин 2019-05-16 202.126.89.155

Тэнэгээ тэр том гүрний ашиг сонирхол гэж юм байдгийн .амар юм ярихын

Avatar

Зочин 2019-05-16 202.21.96.134

Гэхдээ одоо хожимдоод байх юм юу байсан юм бэ? Рио Тинто-н оруулсан хөрөнгийг нь Оросын Засгийн газар төлөөд аваад бол оо, Удирдлага л солигдоно биз, англиар биш оросоор ярьдаг хүмүүс болно. 17,000 хүн ажилгүй болно гэж балайраад байхын. Хангалттай хугацаа өнгөрсөн, монголчууд энэ хүмүүстэй үг хэлээ ойлголцохгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Угаасаа хэзээ ойлголцохгүй, би сайн мэднэ, баруунд 4 жил амьдарсан, хорвоог харах нүд өөр, капиталист орны мөнгө хүүлэл гээд заадаг байлаа, тэр яг байдаг.

Avatar

Зочин 2019-05-16 202.21.96.134

Миний бодлоор монголчууд хамтрагчаа сайн таньж мэдээгүй, одоо бол би харамсдаг. Рио Тинто хэзээ ч Монголоос гарахгүй, яагаад гэвэл өөрсдөд нь ашигтай учраас. Ийм том ордыг нэг жижиг уул уурхайн компанид өгч байдаг, Эрдэнэтээс хэд дахин их нөөцтэй, Засгийн газарт л өгөх хэрэгтэй байсан юм. Тэгсэн бол одоо тэнд хот боссон байх байлаа. Оросын Засгийн газарт өгчихгүй дээ, Хятадууд бол новширно, оруулсан хөрөнгийн хэмжээгээрээ нийт ажиллагсадын 66% нь хятад байх ёстой гэж байж ч мэдэх хүмүүс

Avatar

??? 2019-05-16 202.131.246.250

"Нэг жижиг уул уурхайн компани" гэнэ үү? Рио Тинтогийн үнэлгээ 74.4 тэрбум доллар, Монголын эдийн засаг 11.5 тэрбум доллар. Энэ компани чинь манай эдийн засгаас 6.5 дахин том байна, ойлгож байна уу???

Avatar

Зочин 2019-05-16 103.229.120.146

OT bol Ryo giin global operation ii 5% iig burduuldeg

Avatar

Ахаха 2019-05-16 64.119.27.86

Үхэр лалруууд пиздануууууд минь тэр Орос ахнар чинь 20 гаруй жил ямарч татвар төллөлгүй явсан юм шүү

Avatar

Зочин 2019-05-16 66.181.160.105

ОТ-н талаар бол зөв ярьж. Итгэлийн зээлийн тухайд зах зээлээ доргиогоод өгөөсэй гэж юу гэсэн үг вэ? 3 хувийн зээлээр төр нэгд ихээхэн хэмжээний алдагдал хүлээнэ, тэр зээлийн хүртээмжийн асуудал яригдана. Тэглээ гээд зах зээл дээрх өндөр хүү буурахгүй. Юу ч доргихгүй.

Avatar

Зочин 2019-05-16 103.229.120.146

agreed

Avatar

Зочин 2019-05-16 202.179.31.56

Одоо эрүүлээр харах цаг болсоон.

Avatar

Зураач Лондон 2019-05-16 90.207.176.93

Мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсох нь зүйтэй! Улс төрчид жирийн мань мэт бол дуугай л байсан нь дээр.

Avatar

Зочин 2019-05-16 202.131.248.178

энэ бид хоёрын үхсэн ацаараа мэргэжилтэн байдаг юм, худлаа шаахаас өөр юм мэдэхгүй, хөрөнгийн биржийг самарсан гардаа

Avatar

зочин 2019-05-16 122.201.21.70

Оюу толгойг монголчуудад их өгөаж өнч бгаа гэдэгт итгэж бна цаашид улам их өгөөж өгнө гэдэгт итгэж бна юуч мэдэхгүй байж худлаа мэдэмхийрэх орк эх орончидоо.

Avatar

Зочин 2019-05-16 150.129.141.240

Өгөөж өгч байгаа бас их өртэй ч болж байгаа. Өр нь өгөөжөөсөө ихсээд байгаад л бүх юм байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж