Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна

Говь-Алтай аймагт цэвэр усны 54 км урт шугам хоолой татаж байна

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайдыг 2018 онд орон нутгийн томилолтоор баруун таван аймаг тэр дундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудал болсныг хэлж анхааруулж байсан. Уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлээд байна.

Тодруулвал Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Австри Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нийт өртөг 14 сая евро бөгөөд эхний ээлжинд 1,7 сая еврогийн өртөг бүхий тус бүр нь 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл бусад тоног төхөөрөмжийг байгууламжийн талбайд буулгаж, барилгын ажлыг гүйцэтгэж байна.

“Тайшир-Алтай Ус хангамж” төслийн гүйцэтгэгчээр Барилга хот байгуулалтын яам, Австри Улсын “Tiroler Rohre Gmbh” групп, туслан гүйцэтгэгчээр " Сайрам булган" ХХК тус тус ажиллаж байна.  Төсөл хэрэгжүүлэх хугацаа хоёр жил байх юм.

Мөн өнгөрсөн онд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байсан Говь-Алтай аймгийнхны 15 тулгамдсан асуудлаас төсвийн хөрөнгө оруулалт нь царцаж зогссон таван барилгын санхүүжилтийг Засгийн газраас энэ оны Улсын төсөвт суулгуулснаар барилга угсралтын ажил үргэлжилж ашиглалтад орж эхэлжээ. Үүнд Ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуулийн барилга ашиглалтад орж, Онцгой байдлын албаны барилга, Хүүхэд, залуучуудын ордны барилгын гүйцэтгэл 100 хувь хийгдэж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. 50 ортой хүн эмнэлэг, ЭМШУИС-ийн барилгын угсралт 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол Баянхонгор Говь-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай автозамын барилгын ажил үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж