Махны үнэ өссөн шалтгааныг Тагнуул шалгадаг болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Махны үнэ өссөн шалтгааныг Тагнуул шалгадаг болжээ

Махны үнэ өссөн шалтгааныг Тагнуул шалгадаг болжээ

Махны бизнес эрхэлдэг, нөлөө бүхий хүмүүсээс болж,  нийслэлд махны үнэ өссөн байж болзошгүй гэдэг мэдээлэл Засгийн газарт дөрвөн сувгаар ирснээр  Тагнуулын байгууллагаа дайчилжээ.  Үндэсний аюулгүй байдлын эсрэг ажиллагааг урьдчилан илрүүлж, аюулгүй болгох чиг үүрэг хүлээсэн байгууллагаа Засгийн газар махны үнэ хөөрөгдсөн эзэн холбогдогчийг тогтооход дайчилсан гэхээр олон хүнд эргэлзээ төрүүлсэн.  Гэхдээ л Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ярьсан тул үнэмшихээс өөр яалтай.

Дээр нь тагнуулын байгууллага нь шалгаж байгаа асуудлыг урьдчилаад сайд нь олон нийтэд зарласан нь ажиллагааг нь бүтэлгүй тал руу нь оруулчих юм биш байгаа гэх хардлага ч дагуулав.

Уг нь Засгийн газар махны үнэ өссөн учир шалтгааныг тодруулахад Тагнуулаа дайчлах шалтгаан байсан уу. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага нь шалгаад, учрыг нь олж дөнгөхгүй гэж үү.

Эрхлэх асуудал, чиг үүргээ хөөвөл бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгааныг тогтоох чиг үүрэг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт байдаг.  Гэтэл тус газарт энэ асуудлыг шалгах үүрэг өгөөгүй нь бүр сонин.

Эцсийн эцэст  махны үнэ өссөн шалтгаан нь зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шиг өмнөд хөршийн хэдэн ченжээс болсон бол Засгийн газрын бодлого л сул байгааг харуулж буй хэрэг шүү дээ. Нөөцийн махыг өмнөх жилүүдэд 12 мянган тонноор бэлтгэж, хавар худалдаанд гаргадаг байсан бол өнөө жил 4000 тонныг л бэлтгэсэн. Нийлүүлт муу байхад эрэлт үүсэж, үнэ өсдөг нь зах зээлийн жам. Үхрийн махаа нэг кг-ыг нь 16500 төгрөгт хүргэчихээд эцэст нь Тагнуулын байгууллагаа ажилла гэж үүрэг өгөх нь Засгийн газрын хувьд “Айсан хүнд аргал хөдөлнө гэгч л болж” хувирав уу даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж