Ховор төрлийн гурван монди төржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Ховор төрлийн гурван монди төржээ

Ховор төрлийн гурван монди төржээ

Саяхан Хятадын өмнөд нутаг, Гуанси Жуан автономит муж, Чунцзо хотын Үндэсний байгалийн нөөцийн газарт цагаан толгойт сармагчны гурван монди төржээ. Эдгээр мондийн үс жилийн дараа аажмаар хар өнгөтэй болж хувирах юм байна.

Нэн ховордож, устаж буй сармагчны энэ төрөл Чунцзо хотын Карст ууланд байдаг ажээ. Тус хотын Үндэсний байгалийн нөөцийн газрын цагаан толгойт сармагчин хариуцсан ажилтан Ву Шизюнь “Бид эргүүл хийж яваад дөнгөж төрсөн гурван монди олж харсан. Тэд маш хөөрхөн, яг л алт шиг харагдаж байлаа” хэмээн ярьсан байна.

Нас бие гүйцсэн цагаан толгойт сармагчнуудын хувьд толгой болон мөр нь цайвар шаргал өнгөтэй байдаг бол мондинууд нь алтлаг шар өнгөтэй, үснийх нь өнгө дөрвөн сартайгаас нь хувирч эхэлдэг аж. Өдгөө Карст ууланд хээлтэй цагаан толгойт сармагчин байгаа бөгөөд тун удахгүй төрөх юм байна.

Хятадын ШУА-ийн дэргэдэх Амьтан судлалын хүрээлэнгийн судлаач Хуан Ченмин “Хүмүүсийн хамгаалалтад цагаан толгойтой сармагчны тоо өсөж байна. Хэрвээ эмэгчин сармагчин бүр хээлтвэл энэ төрлийн сармагчны тоо хурдацтай өснө” гэж хэлжээ.

Цагаан толгойт сармагчин нь Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны "Улаан ном"-ын нэн ховордсон амьтдын жагсаалтад орсон байна. Энэ төрөл зүйл нь Вьетнамд мөн байдаг аж. 3000 жилийн настай хэмээн үздэг цагаан толгойт сармагчны тоо толгой хулгайн анчдын уршгаар болон амьдрах орчин нь доройтсоны улмаас буурчээ.

Хятадад 1980 оноос өмнө энэ төрлийн сармагчин 300 толгой байсан бол өдгөө 1100 гаруй болж өссөн байна.

Эх сурвалж: China Global Television Network

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж