ОХУ-ын Эрчим хүчний аюулгүй байдлын шинэ баримт бичгийг Ерөнхийлөгч Владимир Путин батламжиллаа. Ингэснээр 2012 оны арваннэгдүгээр сард баталсан өмнөх баримт бичиг хүчингүй болж байгаа юм.
Энэхүү баримт бичигт Оросын энергийн эх үүсвэрийн дэлхийн зах зээл дэх өрсөлдөөнийг бий болгохгүй байх зорилтыг дэвшүүлсэн байна. Мөн эрчим хүчний эх үүсвэрт нүүрсний эзлэх жинг бууруулж, сэргээгдэх болон байгалийн хийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.
Эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлд ЕвроАзийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын нөхөрлөлийн орнууд, БРИКС, ШХАБ, ОПЕК-ийн хүрээнд хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээр тусгасан байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн зах зээлд Оросын компаниудыг ялгаварлан гадуурхах явдлын эсрэг тэмцэхийг мөн тусгажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ