Крымын гүүр ашиглалтад орсноор эдийн засагт үр ашигтай байгааг “Крымский мост” мэдээллийн төв мэдээллээ. Тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд багадаа 16 тэрбум рубль хэмнээд байгаа ажээ.
Крымын гүүр нь одоогоос нэг жилийн өмнө буюу 2018 оны тавдугаар сарын 15-нд ашиглалтад орж байсан бөгөөд харин гүүрээр ачаа тээвэр нэвтрүүлэхийг 2018 оны аравдугаар сарын 1-нээс зөвшөөрсөн юм.
Гүүр ашиглалтад орохоос өмнө ачаа тээврийг усан бярваазаар хийдэг байсан юм. "Крым" боомтоос "Кавказ" боомт хүрэх хоёр талын ачаа тээврийн зардал ачааны хэмжээ, машины том жижгээс хамааран 1500-19500 рублийн хооронд байсан бөгөөд гүүр нээгдсэнээр энэ зардал хэмнэгдсэн гэсэн үг юм.
“Гүүр ашиглалтад орсноор өргөн хэрэглээний бараа, таваарын нэр төрөл өргөжсөн. Өмнө нь далайн шуургатай үед бараа хомсддог байлаа. Мөн Крымээс эх газар руу чиглэх маршрут ч нэмэгдлээ” хэмээн Оросын тээвэрлэгчдийн ассоциацийн Крым дэх салбарын тэргүүн Николай Максименко хэллээ.
Оросын Краснодарийн хязгаараас Крым хүрсэн энэ гүүр нь Оростоо хамгийн урт гүүрт тооцогдож байна. Гүүрийн урт 19 километр.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ