Эрүүлжүүлэх байруудыг дахин сэргээх саналыг Төрийн Думд оруулав

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Эрүүлжүүлэх байруудыг дахин сэргээх саналыг Төрийн Думд оруулав

Эрүүлжүүлэх байруудыг дахин сэргээх саналыг Төрийн Думд оруулав

ОХУ-ын Төрийн Думын хэсэг гишүүн эрүүлжүүлэх байруудыг дахин сэргээх хуулийн төслийг өргөн барилаа хэмээн Холбооны зөвлөлийн хэвлэлийн алба мэдээллээ.

Хуулийн төслийг боловсруулагчдын нэг сенатор Валерий Рязанскийгийн хэлснээр хуулийг энэ ондоо багтаан баталж, 2020 оноос хэрэгжүүлж эхлэх боломжтой ажээ. Түүний үзэж байгаагаар эрүүлжүүлэх байруудыг төсвөөс санхүүжүүлэх хэдий ч тэндээс үйлчилгээ авсан иргэд тодорхой хэмжээний төлбөр төлдөг хэлбэрээр ажиллуулж болох юм гэв.

Согтуу хүмүүсийг эрүүлжүүлэх байруудад хүргэх үүргийг цагдаагийн байгууллагад өгөх зохицуулалт бүхий өөр нэг хуулийн төслийг мөн хэсэг гишүүн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр бас өргөн барьсан билээ.

Орост ажиллаж байсан Эрүүлжүүлэх байруудыг Эрүүл мэндийн яамны санаачилгаар 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буулгасан юм. Эрүүл мэндийн яамны энэ санаачилга нь өөрийгөө хянан, биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон хүмүүстэй ажиллах, тэднийг аюулгүй байлгах газрыг Эрүүл мэндийн яам, Дотоод явдлын яам хамтран байгуулах хэрэгтэй гэсэн байр сууриас үүдэлтэй бөгөөд түүнээс хойш ийм асуудлыг зохицуулах нэгж, хариуцах эзэн байхгүй болжээ.

Согтуу хүмүүсийг хэрхэн талаарх асуудал хүндэрч байгаа учраас зарим газар өөрийн субъектын хүрээнд ийм зориулалтын газруудыг байгуулж эхэлж байна хэмээн хуулийн төсөл боловсруулагчид тайлбартаа өгүүлсэн байна. Одоогоор засаг захиргааны 20 нэгж ийм байрыг байгуулаад байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж