Дундговьд дэлбэрэлт болоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Дундговьд дэлбэрэлт болоогүй гэв

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт саяхнаас уул уурхайн лиценз авсан  “Golden pogada” компанийн эзэмшил бүхий газарт тэсэлгээ хийснээс болж хүний амь нас хохирчээ гэсэн мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын мэргэжилтэн М.Ренчин-Очироос тодруулахад “Тухайн компани нь хүдэр олборлох тусгайлан заасан заавар, журмын дагуу тэсэлгээ хийх явцад ямарч хүний амь нас хохирсон тохиолдол гараагүй талаар 13:00 цагт тус сумын орлогч дарга н.Батжаргал албан ёсны мэдээлэл ирүүлсэн” гэсэн хариултыг өглөө. Харин Дундговь аймгийн Засаг дарга Л.Цэвээнравдан “Бидэнд одоогоор ямарч мэдээлэл ирээгүй боловч тухайн уурхайн үйл ажиллагаанд тусгайлсан шалгалт хийлгэх үүрэг даалгаврыг аймгийн цагдаагийн газрын удирдлагуудад өгсөн. Маргаашнаас газар дээр нь очиж, шалгалт хийнэ” гэлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж