Азийн хүчирхэгжиж буй санхүүгийн төвүүд

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

Азийн хүчирхэгжиж буй санхүүгийн төвүүд

Осака ямагт Токиогийн дажгүй боловч арай сул дүү шиг байсаар ирсэн. Гэхдээ 2.5 сая хүнтэй Токиогоос өмнө зүгт оршдог тус хот зөвхөн “Sanyo”, “Sharp”, “Panasonic” зэрэг цахим бүтээгдэхүүний үйлдвэрлэгч нарын үйл ажиллагааны төв биш. Энэ хот дэлхийн санхүүгийн төвүүдийн нэг болж цахиур хагалан гарч ирж байна. “Forbes” сэтгүүлийнхний үзэж байгаагаар Лондон хотод байрладаг “Z/Yen” судалгааны төвөөс гаргасан “Дэлхийн Санхүүгийн төвүүдийн индекс” үзүүлэлтээр тус хот өндөр үзүүлэлттэй гарсан байна. “Z/Yen” төсөл нь дэлхийн томоохон метрополисуудын чухам аль нь бизнесийн хувьд хамгийн ашигтай боломжтойг тодорхойлох зорилготой гэнэ.

“Би дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын банкинд ажилладаг. Гол үйл ажиллагаа хаана байгааг би мэдэх ёстой. Тэгснээр дэлхийн гол цэгүүдийн талаар стратегийн шинжилгээ хийх болно” гэж уг судалгааг хянаж явуулж буй Марк Иеандл ярьж байна. “Z/Yen” төслийн санхүүгийн индексээр дараах хотууд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан байна.

Байр

Хот

1

Лондон, Их Британи

1

Нью-Йорк, АНУ

3

Хонг Конг, Хятад

4

Сингапур

5

Токио, Япон

6

Чикаго, АНУ

7

Цюрих, Герман

8

Женев, Швейцарь

9

Шенжень, Хятад

9

Сидней, Австрали

11

Шанхай, Хятад

12

Торонто, Канад

13

Франкфурт, Герман

14

Бостон, АНУ

15

Бээжин, Хятад

15

Сан Франциско, АНУ


Анх Лондон хотын захиргаатай хамтарч боловсруулсан энэ индекс нь дэлхийн бусад гол 64 ангилал, зэрэглэлүүдийн индексийг тооцоондоо харгалзаж үздэг бөгөөд үүнд Дэлхийн банкны “бизнес эрхлэхэд хялбар байдал”, Дэлхийн эдийн засгийн чуулганы “дэлхийн өрсөлдөх чадварын зэрэглэл”, Фрейзерын институтын “эдийн засгийн эрх чөлөөний зэрэглэл”, Милкены хүрээлэнгийн “капиталд хүрэх гарц” зэрэг индексүүдийн үзүүлэлтийг харгалзаж үздэг байна. Сүүлд гаргасан зэрэглэлд Азийн санхүүгийн төв болсон хотуудын оноо улам нэмэгдсэн байна.

 
Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж