Ногоон талбайн сэлгээг Франц довтлогч А.Гризманн "эхлүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Ногоон талбайн сэлгээг Франц довтлогч А.Гризманн "эхлүүлнэ"

Ногоон талбайн сэлгээг Франц довтлогч А.Гризманн "эхлүүлнэ"

Испанийн Атлетико Мадрид клубын Франц довтлогч А.Гризманн энэ зун багаасаа явна гэдгээ мэдэгдэв. Түүний гэрээ 2023 онд дуусах ёстой ч ийнхүү багаа орхихоор болж байгаа бөгөөд клубынхээ төлөө хийх сүүлчийн тоглолт нь ирэх бямба гарагт Леванте клубын эсрэг хийх тоглолт байх болно гэжээ. Тэрбээр, “Үнэхээр гайхалтай таван жил байлаа. Бүх зүйлд талархъя” хэмээн ярьжээ. А.Гризманны дараагийн зогсоол нь Барселона юу эсвэл өөр баг уу. Франц довтлогч А.Гризманныг явуулж буй Атлетико Мадрид клуб энэ зун нэлээд хөдөлгөөнтэй байх төлөвтэй. Клубыг орхих дараагийн тоглогч бол багийн ахлагч Д.Годин болон залуу хамгаалагч Л.Эрнандес нарын нэр бичигдэж байна.

Италийн Рома клубын ахлагч де Росси энэ улирлыг өндөрлүүлээд багаа орхино гэдгээ мэдэгдэв. Италийн шигшээ багийн хагас хамгаалагч асан, өдгөө 36 нас хүрч буй Даниел де Росси багаа орхиж өөр клубт тоглох нь амаргүй болохыг дурьдсан байна. Даниел де Росси бол 2000 онд Рома клубын хүүхдийн багтай холбогдож 2001 оноос хойш үндсэн багийн төлөө тоглож байгаа бөгөөд клубынхээ төлөө оролцсон тоглолтын тоогоор Ф.Тоттигийн дараа ордог.

Германы Бавари Мюнхен клубын ахмад тоглогч А.Роббен энэ зун зодог тайлна. 2009 онд Реал Мадрид клубээс ирж байсан Нидерланд тоглогч сүүлийн үед бэртгэл гэмтлийн улмаас тогтмол тоглож чадахгүй байгаа. Тэр өнгөрсөн хугацаанд Бавари Мюнхен клубын төлөө 200 тоглолтонд оролцохдоо 96 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлжээ.

Бавари Мюнхен багаас Франц тоглогч Ф.Рибери, хамгаалагч Рафиньа нарын тоглогчид энэ зун явахаар болж байна.

Испанийн Реал Мадрид клуб Английн Челси клубээс Бельги хагас хамгаалагч Э.Азарыг авсан. Энэхүү солилцооны тухай Европа цомын шигшээ тоглолтын дараа албан ёсоор танилцуулна гэжээ.

Б.БЯМБАБАЯР

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж