3 минутанд бэлтгэх өндөгтэй өглөөний хоол | News.MN

3 минутанд бэлтгэх өндөгтэй өглөөний хоол

3 минутанд бэлтгэх өндөгтэй өглөөний хоол

  1. Итали маягийн өндөгтэй талх – 2 минут

Бэлтгэх хугацаа – 1 мин, Болгох хугацаа – 1 мин

Үндсэн орц:

  • 1 өндөг
  • 1 халбага сүү
  • Талх 2-3 зүсэм
  • Дурын хачир /зайдас, гахайн мах гм/

Нэмэлтээр:

  • Бяслаг
  • Цэвэр цөцгийн тос /масло/

Бэлтгэх арга:

  • Богино долгионы зууханд хийж болдог таваг сонгон бага зэрэг тосолно.
  • Тавган дээрээ өндгөө хагалж сүү хачраа нэмэн шар уургийг задарч холилдтол сайтар хутгана.
  • Тавагтай өндгөө богино долгионы зууханд хийж хамгийн өндөр хэмд 30 секунд болгоно.
  • Болсон өндгийг зуухнаас гарган талхныхаа хэмжээнд тааруулан хувааж талхан дээрээ тавина. Өндгөн дээрээ бяслаг эсвэл цөцгийн тос тавьж өгвөл илүү амттай болно.
  • Бэлдсэн өндөгтэй талхаа богино долгионы зууханд хийж 10-15 секунд болгоно.

/Бяслаг, цөцгийн тос хайлтал болгоно./

Анхаарах:

  • Хэт болгон түлэхээс сэргийлээрэй.
  • Цэвэр цөцгийн тос, хайлдаг бяслаг өндөгтэй гайхалтай зохицдог.
  • Богино долгионы зуухны хүчин чадлаас шалтгаалан болгох хугацаа их бага байж болно.
  1. Мексик омлет – 3 минут

Бэлтгэх хугацаа – 1 мин, Болгох хугацаа – 2 мин

Үндсэн орц:

  • 2 өндөг
  • 2 цайны халбага ус
  • 1 цайны халбага цөцгийн тос

Нэмэлтээр:

  • Үрсэн бяслаг
  • Шинэ ногооны хачир

Бэлтгэх арга:

  • Өндгөө устай холин хутгана.
  • Тавганд цөцгийн тосоо хийн хайлтал нь богино долгионы зууханд болгоно. /Ихдээ 15 секунд/ Хайлсан тосон дээрээ өндгөө асган хүнсний скочоор бүрнэ. Скочинд уур гарах жижиг зай үлдээгээрэй. Скочны оронд таг ашиглаж болно.
  • Богино долгионы зуухны чадлыг ¾ дээр тааруулж 2 минут болгоно.
  • Өндөгний дээд хэсэг бүрэн болж хатуурсан үед гарган бяслагаа омлетны тал хэсэгт цацаж өгнө. Омлетоо дундуур нь нугалж гадна талд нь шинэ ногооны хачраа тавина. Давс перцээр амталж болно.
  • Богино долгионы зуухны бүрэн чадлаар 10 секунд болгоно.

Анхаарах:

  • Бүрэн хатууртал нь болговол амтгүй болно. Гадна талдаа хатуу дотор талдаа зөөлөн чийглэг байх нь илүү амттай болгодог.
  1. Овьёос, алимтай өндөг – 3 минут

Бэлтгэх хугацаа – 1 мин, Болгох хугацаа – 2 мин

Үндсэн орц:

  • 1 өндөг
  • ⅓ цайны аяга сүү
  • ⅓ цайны аяга овьёос
  • Бага зэрэг тараг,
  • ¼ Алим

Бэлтгэх арга:

  • Өндгөө том цайны аяганд хийж сүү овьёостой сайтар холино.
  • Богино долгионы зууханд хийж 2 минут хүртэл болгоно. Хэт болговол аргуу болохыг анхаарна уу.
  • Болсны дараа таргаа дээр нь түрхэж, алимаа жижиглэн тавьж хачирлана.
  • Маш амттай.

Баян өндөгний үйлдвэрийн зөвлөмжөөс…

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж