- Итали маягийн өндөгтэй талх – 2 минут
Бэлтгэх хугацаа – 1 мин, Болгох хугацаа – 1 мин
Үндсэн орц:
- 1 өндөг
- 1 халбага сүү
- Талх 2-3 зүсэм
- Дурын хачир /зайдас, гахайн мах гм/
Нэмэлтээр:
- Бяслаг
- Цэвэр цөцгийн тос /масло/
Бэлтгэх арга:
- Богино долгионы зууханд хийж болдог таваг сонгон бага зэрэг тосолно.
- Тавган дээрээ өндгөө хагалж сүү хачраа нэмэн шар уургийг задарч холилдтол сайтар хутгана.
- Тавагтай өндгөө богино долгионы зууханд хийж хамгийн өндөр хэмд 30 секунд болгоно.
- Болсон өндгийг зуухнаас гарган талхныхаа хэмжээнд тааруулан хувааж талхан дээрээ тавина. Өндгөн дээрээ бяслаг эсвэл цөцгийн тос тавьж өгвөл илүү амттай болно.
- Бэлдсэн өндөгтэй талхаа богино долгионы зууханд хийж 10-15 секунд болгоно.
/Бяслаг, цөцгийн тос хайлтал болгоно./
Анхаарах:
- Хэт болгон түлэхээс сэргийлээрэй.
- Цэвэр цөцгийн тос, хайлдаг бяслаг өндөгтэй гайхалтай зохицдог.
- Богино долгионы зуухны хүчин чадлаас шалтгаалан болгох хугацаа их бага байж болно.
- Мексик омлет – 3 минут
Бэлтгэх хугацаа – 1 мин, Болгох хугацаа – 2 мин
Үндсэн орц:
- 2 өндөг
- 2 цайны халбага ус
- 1 цайны халбага цөцгийн тос
Нэмэлтээр:
- Үрсэн бяслаг
- Шинэ ногооны хачир
Бэлтгэх арга:
- Өндгөө устай холин хутгана.
- Тавганд цөцгийн тосоо хийн хайлтал нь богино долгионы зууханд болгоно. /Ихдээ 15 секунд/ Хайлсан тосон дээрээ өндгөө асган хүнсний скочоор бүрнэ. Скочинд уур гарах жижиг зай үлдээгээрэй. Скочны оронд таг ашиглаж болно.
- Богино долгионы зуухны чадлыг ¾ дээр тааруулж 2 минут болгоно.
- Өндөгний дээд хэсэг бүрэн болж хатуурсан үед гарган бяслагаа омлетны тал хэсэгт цацаж өгнө. Омлетоо дундуур нь нугалж гадна талд нь шинэ ногооны хачраа тавина. Давс перцээр амталж болно.
- Богино долгионы зуухны бүрэн чадлаар 10 секунд болгоно.
Анхаарах:
- Бүрэн хатууртал нь болговол амтгүй болно. Гадна талдаа хатуу дотор талдаа зөөлөн чийглэг байх нь илүү амттай болгодог.
- Овьёос, алимтай өндөг – 3 минут
Бэлтгэх хугацаа – 1 мин, Болгох хугацаа – 2 мин
Үндсэн орц:
- 1 өндөг
- ⅓ цайны аяга сүү
- ⅓ цайны аяга овьёос
- Бага зэрэг тараг,
- ¼ Алим
Бэлтгэх арга:
- Өндгөө том цайны аяганд хийж сүү овьёостой сайтар холино.
- Богино долгионы зууханд хийж 2 минут хүртэл болгоно. Хэт болговол аргуу болохыг анхаарна уу.
- Болсны дараа таргаа дээр нь түрхэж, алимаа жижиглэн тавьж хачирлана.
- Маш амттай.
Баян өндөгний үйлдвэрийн зөвлөмжөөс…
Холбоотой мэдээ