Чанарт тэмүүлэх уламжлал Монголд нэвтэрлээ

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Чанарт тэмүүлэх уламжлал Монголд нэвтэрлээ

Чанарт тэмүүлэх уламжлал Монголд нэвтэрлээ

“Sonalika international” групп нь Энэтхэгийн тэргүүлэгч трактор үйлдвэрлэгч. 1969 онд үүсгэн байгуулагдсанаас хойш газар тариалангийн чиглэлд төвлөрөн ажиллаж байна. Өдгөө трактор, түүний эд анги, хөдөлгүүр, дизель генератор, автомашин түүний эд анги, өргөх кран зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. “Sonalika International” групп нь трактороо “Solis” гэсэн брэнд нэрээр зах зээл дээр борлуулдаг ба жилд 300 мянган трактор үйлдвэрлэдэг ба дэлхийн хамгийн том 6 трактор үйлдвэрлэгчийн нэг болоод байна.

“Solis” трактор нь Ойрхи Дорнодын зах зээл дээр тэргүүлэгч бөгөөд Ази, Африкийн зах зээлд хүчтэйгээр нэвтэрч байна. Өмнөд америкийн 20 гаруй оронд борлуулагддаг ба ард түмний онцлогоос болоод улаан өнгөтэйгөөр тус зах зээлд нэвтэрсэн. Сүүлийн жилүүдэд евро стандартын өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсноор хойд америк болон Европын холбооны 33 орон, европын бусад орнуудад амжилттай нэвтрээд байна.

Өдгөө “Solis” брэнд нь 130 гаруй оронд түгэн дэлгэрсэн Дэлхий дээрх хамгийн хурдацтай хөгжиж буй трактор үйлдвэрлэгч болсон. Тус брэнд нь 20-оос 120 морины хүчтэй буюу жижиг болон дунд оврын чадалтай тракторын зах зээл дээр үйлдвэрлэл явуулдаг бөгөөд хүчин чадал, түлшний хэмнэлтээрээ олон орны хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэж, цар хүрээгээ улам тэлсээр байна.

Тус брэндийн амжилтын нууц нь бүтээгдэхүүний инноваци, ажилчдын сургалт болоод борлуулалтын сүлжээнд онцгой анхаарсан явдал юм. Японы Yanmar, Францын Renault зэрэг салбартаа тэргүүлэгчидтэй хамтын ажиллагаа явуулж Дэлхийн түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна.

Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн ISO 9001: 2008 / ISO 140001: 2004 / ISO TS 16949 ба ISO 140012015 / ISO90012015 стандартад нийцэх найдвартай, чанартай тракторуудыг Монголдоо худалдан авах боломжтой. Тус брэндийн Монгол дахь албан ёсны дилерээр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХКомпани ажиллаж байна. Тус тракторын showroom нь Газар тариалангийн төв болсон Дархан хотод байрлаж байна.

Мөн Монголын жижиг дунд үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэгч нарт тус тракторыг худалдан авах санхүүгийн таатай боломжийг ХААН банктай хамтран олгож байсан. Ямар нэг барьцаагүйгээр урьдчилгаа 30% төлсөн тохиолдолд 1%-ийн хүүтэйгээр тус тракторыг өөрийн болгох боломжтой. Та дэлгэрэнгүй мэдээллийг “Solis Mongolia” фэйсбүүк хуудас болон 99998226 дугаараас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж