Ерөнхийлөгч хөөн хэлэлцэхтэй холбоотой саналаа Ц.Нямдоржид хүргүүлэв | News.MN

Ерөнхийлөгч хөөн хэлэлцэхтэй холбоотой саналаа Ц.Нямдоржид хүргүүлэв

Ерөнхийлөгч хөөн хэлэлцэхтэй холбоотой саналаа Ц.Нямдоржид хүргүүлэв

Ерөнхийлөгч хөөн хэлэлцэхтэй холбоотой саналаа Ц.Нямдоржид хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүллээ. Тодруулбал,  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг заахдаа дэлхийн улс орнуудад тогтсон нийтлэг жишгээс ангид байдлаар эрх зүйн алдаа хийдэлтэйгээр томьёолж хуульчилсан нь өнөөдрийн хүндрэл бэрхшээлийг бий болголоо. Тиймээс Эрүүгийн хуульд байгаа дараах асуудлыг анхаарч, зөрчил, хийдлийг нь засч залруулах шаардлагатай гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн саналд,

  • Дэлхийн ихэнх улс оронд гэмт хэргийн ангилалтай нь уялдуулж хөөн хэлэлцэх хугацааг ямар нэгэн хийдэлгүйгээр тогтоодог байтал манай эрүүгийн хуульд гэмт хэргийн ангиллаас хамааралгүй зөвхөн хорих ялын шалгуураар хэт явцуу нөхцөлөөр тогтоосон;
  • Эрүүгийн хуулийн тусгай ангид зөвхөн торгох ялтай буюу хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг орхигдуулсан;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь мөн зүйлийн 2 дахь хэсгийн заалттай зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл яллагдагчаар татаж болохгүй гэж заасан атлаа уг хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасан нь хуулийн хэрэглээнд ойлгомжгүй, хүндрэлтэй байдал бий болгосон. Дээрх хоёр нөхцөл байдлыг чухам алинаар нь тооцох эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл бий болсон. Чухам ямар тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд хамруулах нь тодорхойгүйн дээр гэмт хэрэг үйлдсэн хүнийг яллагдагчаар татсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаанд хэрхэн орж тооцох эсэхийг эрх зүйн ямар ч зохицуулалтгүй орхисон байна. Зүй нь ийм хоёрдмол утгатай заалт орсон тохиолдолд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нь тогтоогоод хэргийг нь ял өгөхгүйгээр хэрэгсэхгүй болгох хандлага бий;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудаар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг олон улсын жишиг, Эрүүгийн загвар хууль болон Герман, Франц, ОХУ зэрэг орнуудтай харьцуулахад харьцангуй богино хугацаагаар буюу хэт багаар тогтоосон;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд, доод хязгаараас өөрөөр хуульчлагдсан нөхцөл эрүүгийн хуулийн тусгай ангид нь цөөнгүй тусгагдсан нь хөөн хэлэлцэх хугацааг тооцох, хэрэглэхэд түвэгтэй байдлыг бий болгосон. Жишээ нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх) 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Энэ гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны алийг авах нь ойлгомжгүй, эргэлзээтэй. Үүнтэй адил төстэй гэмт хэргүүдэд (17.1.1, 17.2.1, 17.3.1, 22.10.1 г.м) хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломж алдагдсан. Эрүүгийн хуульд хуульчлагдсан 209 төрлийн гэмт хэргээс 84 зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь эргэлзээтэй, хийдэл, зөрчилдөөнтэй байна;
  • Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн илтэд зөрчилтэй, хийдэлтэй заалтуудаас шууд шалтгаалж мөрдөгч, прокурор, шүүгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дур зоргоороо өөрсдийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэх зохисгүй практик бий болоход хүрч байна. Жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан. Үүний хүрээнд авч үзвэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг удирдлага болгон “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тухайн шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тоолж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдэн, улмаар ял завших боломжийг нэмэгдүүлсэн

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин өөрчилж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн. Ингэснээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг субьектив санаа зорилгоор хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших боломжийг олгох хүндрэл үүсэж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтаг үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдээд байна. Иймд Эрүүгийн хуулийн зөрчил, хийдлийг арилгах, эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгож сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авахыг хүсэхийн зэрэгцээ харгалзвал зохих дараах саналыг хүргүүлж байна гэжээ.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-15 64.119.17.218

Одоо хамсаатнуудаа ялаас мултлахын тулд хууль засдаг Раднаасэдийг зайлуулж, хариуцлага тооцох ёстой …

Avatar

zocnin 2019-05-15 69.76.229.35

EGEL JIRIIN M,A,N ARCNILSAN NAMIIN GISHUUDEE ENE 2 NAM 30 N GER BULIIN NAM NERTEI BULEG BOLSON TUL NAMAASAA GARTSGAAE ENE 2 NAMIIG MONGOLOOSOO SALGAETSGAAE ARD TUMEN YLNAA

Avatar

Болд 2019-05-15 202.9.43.36

Наад нямдорж ч билүү гажиг гар сая сая долларын хүүгиинхээ хиисэн шахааг нуухгэж хөөн хэлэлцэх оруулсан юмууу

Avatar

ДААНЧ ДЭЭ 2019-05-15 103.111.68.3

МАШ ЗӨВ ЦАГАА ОЛСОН СЭДВИЙГ ХӨНДЛӨӨ.РАДНААСЭДИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ НЬ ЯЛ ЗАВШИХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖ БАЙНА РАДНААСЭД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ДАРГА БАЙХДАА ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСЭЭ ЯЛААС ЧӨЛӨӨДӨХ Л ГЭЖ ИЙМ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ. МИНИЙ БИЕ МАН ЫН ГИШҮҮН ХҮН, ИЙМ ЮМ ХИЙХЭЭ ЗОГСОО .НАМЫН НЭР ХҮНДИЙГ УНАГАСАН ИЙМ ЮМ ХИЙХ ГЭЖ ДЭЭ. ШУДАРГА ЁСЫГ ТОГТТОХ ГЭСЭН ӨНГӨРСӨН ӨВЛИЙН ЭНЭ ТОМ АСУУДЛЫГ ИНГЭЖ Ч ДАРАХ ГЭЖ. ОДОО ХҮМҮҮСИЙН ИТГЭЛ ХӨРЧ БАЙНА ШҮҮ. ХАТУУ Ч ГЭСЭН ҮНЭН ҮГ ШҮҮ.

Avatar

mgl 2019-05-15 202.9.42.212

zuv zuv demjij baina.

Avatar

Лхагва 2019-05-15 202.126.89.199

Мэргэжлийн хяналтын газарын хүйтэн царайтай хүйтэн цустай луйварчид дээрэмчид рекетчид ял завшигчид сөнөтүгэй

Avatar

Зочин 2019-05-15 202.126.89.199

Мэргэжлийн хяналтын газарын хүйтэн царайтай хүйтэн цустай луйварчид дээрэмчид рекетчид ял завшигчид сөнөтүгэй

Avatar

Зочин 2019-05-15 202.9.43.58

Маш зөв. Раднаасэд санаатайгаар ийм өөрчлөлт оруулсан. Үүнийхээ төлөө ёс суртахууня хариуцоага хүлээж их хурлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах шаардлагатай. Нямдорж ерөнхийлэгчийн саналыг хуульчлах асуудлыг цаг алдалгүй хийнээч.

Avatar

Зочин 2019-05-15 66.181.179.217

НЯАМКА БҮР САЙН МЭДЭЖ БАЙГАА, ХАРИН БЭЛТГЭГДСЭН УРВАГЧ ТУЛ ЗОРИУД САМАРЧ БАЙГАА

Avatar

Зочин 2019-05-15 64.119.21.129

Элбэгээ чи хаа сайгүй юм бичээд явж байдаг болжээ

Avatar

Зочин 2019-05-15 112.72.11.107

НЯМКА АЖЛАА МЭДЭХЭЭ БАЙЖЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ НЯМКАД ХУУЛЬ ЗААЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж