Хөвгүүдэд гэрийн ажил заадаг сургууль | News.MN

Хөвгүүдэд гэрийн ажил заадаг сургууль

Хөвгүүдэд гэрийн ажил заадаг сургууль

Хөвгүүдэд гэрийн ажил заадаг сургууль

Хувцас индүүдэх, хоол хийх, юм оёх нь зөвхөн эмэгтэйчүүдийн хийх ёстой зүйл биш. Наад захын эдгээр ажлуудыг эр эм гэлтгүй хүн бүр сурах хэрэгтэй. Тэгвэл Испанийн Виго хотод байдаг нэгэн коллеж 2018 оноос эхлэн хичээлийн хөтөлбөртөө эрэгтэй сурагчдад гэрийн ажил хийхийг заах нэмэлт хичээлийг нэмжээ.

Монтекастелогийн коллежийн энэхүү нэмэлт хичээл нь эрэгтэй сурагчид цэргийн албанд татагдахад бие даах чадвар нь нэмэгдэхээс гадна хамгийн чухал ач холбогдол нь хүйсийн тэгш байдлыг эрхэмлэж сурах гэж үзжээ. Багш нар, зарим тохиолдолд эцэг эхчүүд, эмэгтэй сурагчид эрэгтэй сурагчдад хоол хийх, хувцас угаах, индүүдэх, цэвэрлэгээ хийх, юм оёх гэх мэт хүн бүрийн заавал хийж сурах ажлуудыг өөрсдийн биеэр үлгэрлэн заадаг ажээ.

Эхэндээ ихэд эсэргүүцэл дагуулж байсан ч аажим аажмаар үр дүнг нь мэдэрсэн эцэг эх, сурагчид одоо уг хичээлийн ач холбогдлыг ойлгон идэвхтэй оролцох болсон байна. Зарим эрэгтэй сурагчид өөрсдийгөө эдгээр энгийн зүйлсийг хийдэггүй байсандаа гайхдаг тухайгаа ярьжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-15 66.181.161.28

Хуучин цагт бол цэрэгт энэ бүхнийг заадаг байлаа. Зөвхөн б** зэвсгээс гадна юм оёх, хувцас индүүдэх… эмх цэгцтэй байх, хурдан шуурхай байх, ах захаа мэддэг байх, ам тангарагтаа үнэнч байх гэх мэт. Гэхдээ одоо юу болсон юм бол доо.

Avatar

Зочин 2019-05-15 202.21.107.104

Одоо төрөл бүрийн төлбөртэй сургалтуудаар мэдэж авна.

Avatar

Зочин 2019-05-15 66.181.161.45

Хуучин цагт бол цэрэгт энэ бүхнийг сургадаг байлаа. Зөвхөн б** зэвсгээс гадна юм оёх, хувцас индүүдэх, эмх цэгцтэй байх, хурдан шуурхай байх, сахилга баттай байх, ах захаа мэддэг байх гэх мэт. Гэхдээ одоо юу болсон юм бол доо.

Avatar

Зочин 2019-05-15 66.181.177.24

Ийм практик сургалтад хөвгүүдийгхамруулдаг байх нь залуу гэр бүлийг бат бэх байлгах нэг үндэс болохыг үгүйсгэхгүй. Үнэхээр мундаг боловсрол байна. Хөвгүүд насанд хүрч гэр бүл зохиогоод ирэхээр ийм сургалт хийж байсанд үнэхээр талархах байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж