LG Electronics өөрийн хамгийн сүүлийн үеийн гэр ахуйн цахилгаан бараагаа Дундад Азийн орнуудын хэрэглэгчиддээ танилцууллаа.
Загвар, функциональ байдал, дээд зэрэглэлийн чанарын симбиоз болон алсаас удирдах боломж.
Сөүл, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр. LG Electronics (LG) хэвлэлийн хуралд оролцож буй дундад Азийн орнуудын сэтгүүлч, блогерууд маань LG TWIN Towers-ийн төв оффист компанийн топ менежерүүдтэй уулзалт хийлээ.
Өөрийн 61 жилийн түүхэндээ LG нь инноваци болон өндөр зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон тэргүүлэгч болж чадсан юм. Гагцхүү LG нь өнгөрсөн зууны дунд үед Өмнөд Солонгос улсад анх удаа зурагт, угаалгын машин, агааржуулагч худалдаанд гаргасан билээ.
LG –ийн Home Appliances & Air Solution нь агаар цэвэршүүлэгч, агаарын чанарыг дэмжих системийн хувьд болон гэр ахуйн цахилгаан барааны зах зээлд тэргүүлэгч юм. Тус компани нь өөрийн салбарын тэргүүлэх технологийг ашиглан айл гэрт бүрэн шийдлийг бий болгодог байна. LG нь өөрийн нарийн боловсруулсан хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, богино долгионы зуух, агаар цэвэршүүлэгч, агааржуулагч болон LG Styler уурын тусламжтайгаар хувцсаа арчлах системийн ачаар дэлхий даяар хэрэглэгчдийнхээ аж амьдралыг сайжруулахыг зорилго болгон ажиллаж байна. LG – ийн бүх бүтээгдэхүүнүүд тухайн салбарын CES, Red Dot Award гэх мэт олон нэр хүндтэй шагналууд хүртэж байсан.
2014 оны 11 дүгээр сард LG нь дэлхийн 160-аад орнуудад 8 секунд тутамд 1 угаалгын машин зарснаар зах зээлд дэлхийн рекорд тогтоожээ. Амжилтын нууц нь “6-хөдөлгөөн” технологи мөн Inverter Direct Drive-д оршино. Өнөөдөр LG компани нь LG Inverter Linear Compressor, Linear Cooling™, DoorCooling+™ болон бусад патентлагдсан инновацийн ололтуудаараа манлайлсаар байна. Эдгээр технологиуудаар тоноглогдсон хөргөгчүүдийн загварууд нь эрчим хүч хэмнэх болон найдвартай байдлаараа ялгардаг байна.
LG компани нь өөрийн урдаа барьдаг технологи, загвар болон чанар, тав тухтай байдлыг хослуулсан LG SIGNATURE-ын дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна.
Үүний сацуу техник нь LG SmartThinQ-ээр дамжуулан алсаас удирдах боломжтойгоор улам бүр “ухаалаг” болсоор байна.
Холбоотой мэдээ