Шинэ Зеландын халдлагаас болж фэйсбүүк Live-аа хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

Шинэ Зеландын халдлагаас болж фэйсбүүк Live-аа хязгаарлав

Шинэ Зеландын халдлагаас болж фэйсбүүк Live-аа хязгаарлав

Дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй цахим сүлжээ фэйсбүүк компани “Live streaming” үйлчилгээндээ хязгаар тогтоожээ. Энэхүү журам өнөөдрөөс /2019.05.15/ хэрэгжиж эхэлж байна.

Одоогоос хоёр сарын өмнө Шинэ Зеландын хоёр Исламын сүмд зэвсэгт халдлага гарч гэмт этгээд сүм рүү гал нээн 50 хүний амийг хөнөөсөн билээ. Тэрбээр энэхүү аймшигт халдлагаа фэйсбүүк “Live”-аар шууд дамжуулсан нь дэлхий нийтийг цочирдуулсан юм. Энэхүү хэргээс үүдэн фэйсбүүк сүлжээ өнөөдрөөс эхлэн хэн дуртай нь  шууд бичлэгээ цацах боломжгүй болж байна.

Тус үйлчилгээний журмыг зөрчиж, олон нийтэд хор хөнөөлтэй агуулга бүхий дүрс бичлэг тараасан хэрэглэгчийн фэйсбүүк Live үйлчилгээг ашиглах эрхийг 30 хоногийн хугацаанд цуцлах ажээ.

Нийгэмд хор хөнөөлтэй гэсэн ангилалд одоогийн байдлаар терроризмийг сурталчилсан агуулга бүхий дүрс бичлэгийг тооцож байгаа юм байна. Цаашид шалгууруудаа ч  нэмэх гэнэ. Үүнээс гадна терроризмийн агуулга бүхий вэбийн холбоосыг өөрийн хуудсанд нийтэлсэн бол шууд дамжуулах эрхээ хасуулах юм байна. Цаашлаад зөрчил гаргасан хэрэглэгчийн сурталчилгаа явуулах эрхийг хаах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.

 Эх сурвалж:CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж