2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 97,566,483 төгрөгийн үнийн дүн бүхий 244,760 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс "Махимпекс" ХК (MMX +8.04%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +6.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мон-Ит Булигаар" ХК (MBG -11.76%) болон "Жинст Увс" ХК (JIV -7.46%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.59 хувиар буурч, 20191.58 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,365,061,491,754.36 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ