Тун удахгүй Хятадын өмнөд бүс нутагт, ганцхан товчлуур дараад байшингийнхаа дээвэр дээр нисдэг тэрэг дуудах зөгнөлт киноны үзэгдэл бодит амьдралд биеллээ олох нь. Хятадын Шэньжэн хотод саяхнаас Хотын агаарын тээврийн төсөл (UAM) хэрэгжиж эхэлсэн байна. Тус хотын Худалдааны тэнхим, “Airbus” компаний хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь “Шэньжэний хурд”-ыг улам нэмэгдүүлэх зорилготой аж.
“Airbus” компанийн Хотын агаарын тээврийн хөгжил хариуцсан албаны дарга Эдуардо Домингез Пуэрта “Цаашид хөгжин дэвжих нөөц бололцоо нь нэгэнт тодорхой тул Шэньжэнийг нийтийн тээврийн нисдэг тэрэгний үйлчилгээтэй Хятадын анхны хот болгохоор сонгосон.
Төсөл төлөвлөгөө ёсоор хэрэгжвэл зорчигч тээврийн нисдэг тэргүүд энэ оны сүүлчээр Шэньжэний нийтийн тээвэрт үйлчилж эхлэн, зөгнөлт киноны үзэгдэл бодит амьдрал дээр биеллээ олдгийг хотын оршин суугчдад баталж чадна гэж найдаж байна” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: CHINA PLUS
Холбоотой мэдээ