"Ерөнхийлөгч хуулиа ойлгохгүй хориг тавьсан, хүлээж авахгүй"

Хуучирсан мэдээ: 2019.05.15-нд нийтлэгдсэн

"Ерөнхийлөгч хуулиа ойлгохгүй хориг тавьсан, хүлээж авахгүй"

"Ерөнхийлөгч хуулиа ойлгохгүй хориг тавьсан, хүлээж авахгүй"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.05.14/ Татварын багц хуулиудад бүхэлд нь хориг тавьсан билээ. Тэгвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг хоригийг хүлээж авахгүйгээ илэрхийлж, сэтгүүлчдэд дараах тайлбарыг өглөө.  “Татварын багц хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг огт үндэслэлгүй, ойлголгүйгээр хориг тавьсан гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгоод нэг бүрчлэн тайлбар өгөв.

Тэрбээр “Оюутолгой ХК-д давуу байдал олгох заалт оруулж ирлээ гэдэг зүйлийг Ерөнхийлөгч хоригтоо тусгасан байсан. Татварын багц хуульд Цагаан цаасан дээр хараар бичсэн байгаа. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг компаниуд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт огтхон ч үйлчлэхгүй гэдгийг дахин хэлье. Хоёрдугаарт, Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг дордуулчихлаа гэсэн. Харин ч эсрэгээрээ. Манай улс Европын холбооноос гаргадаг татварын хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гарах нэг нөхцөл нь үе шилжүүлэхийн эсрэг заалт манай татварын хуулиуд дээр байхгүй байна. Үндэстэн дамнасан компаниудад олгоод байна гэсэн учраас хуульдаа оруулсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан энэ үндэслэлгүй, гүтгэлэг.

Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан, өртөг зардал хассаны дараах дүнд 10 хувийн татвар ногдуулахаар хуульчилсан гэсэн. Энэ нь  иргэн хүн рүү шилжүүлвэл 10 хувь болгон өргөн мэдүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр аж ахуйн нэгжүүдээс тавьж байсан гол  санал нь энэ байсан. Татварын багц хуулийн төслүүдийг УИХ-аар өргөн мэдүүлэхээс өмнө маш өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тиймээс хэлэлцүүлгийн үр дүнгээр гаргасан саналыг хуульд тусгасан. Ерөнхийлөгч мөн “Уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргаж болохоор зохицуулсан нь тухайн компаниудад татварын зардлыг давхардуулах замаар татвараас зайлсхийх боломжийг олгож, татварын бүртгэлийг энгийн болгох, тайлангийн хугацааг цөөлөх, тайлагналын системийг хялбаршуулах зэрэг хуулийн шинэчлэлийн зорилгыг гажуудуулан, төсөвт төвлөрөх татварын орлогыг их хэмжээгээр бууруулахад хүргэхээр байна” гэснийг  огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Бөөнд нь тайлагнах санал Ерөнхийлөгч оруулж ирж байгаа юм байна.  Учир нь ашигт малтмалын тусгай лиценз бүрээр тайлан авахгүй бол нэг тайлан дээр  ашигтай, нөгөө  тайланд гаргасан алдангаа хольж бичээд татвар төлөхгүй байх эрсдэл үүсэх учраас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргана гэж хуульд оруулсан. Гэтэл үүнд хориг тавьсан нь үндэслэлгүй.

Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон байна гэж байна. Гаднаас  орж ирэх  мөнгийг нэмэгдүүлэх зорилгооор  арилжааны банкны зээл болон өрийн хэрэгслүүдээс үүссэн хүүгийн орлогыг хоёр дахин бууруулж таван хувь болгосон. Энэ нь  зээлийн хүүг бууруулах зорилгоор ийм санал оруулсан гэдгийг онцлон хэлье.

Хоригт мөн “Борлуулалтын орлого нь 50 саяас доош аж ахуй нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд оролцох боломжгүй болгосон” гэж байгаа юм. Аж ахуй нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголтоо хийх эрх нь байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 100 мянган төгрөгийн татвар төлөөд нягтлан бодогч авахгүй, жилдээ нэг удаа тайлан гаргаж өгнө. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтөө авах эрхээ эдлэх нь хуулиараа нээлттэй байгаа. Тиймээс  хоригийг хүлээж авах боломжгүй. Хориг дотор байгаа зүйл хүлээж авах боломжгүй. Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хааж, боосон хориг тавьсан.

-Танай танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл гарсан. Танд энэ талаар мэдээлэл байан уу?

– Хэрвээ тийм зүйл байгаа бол нэр устай нь гаргах хэрэгтэй. АХА тэмцээн шиг зүйл явуулаад байх юм. Нэр ус баримт байгаа бол түүнийгээ эртхэн гаргаад ирэх хэрэгтэй. Би ямар Ванга биш хэн хаанаас юу авсныг хэлж мэдэхгүй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж